Шатахууны үнийг ТАТААСААР Ч, ТАТВАРААР Ч зохицуулах боломжгүй гэв

olloo_mn_1516671009_26856108_1591784854240243_1830299413_nЭдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубынхэн шатахууны үнийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодпого, зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нар оролцож, үүссэн нөхцөл байдлын талаар тоймтой, тод зураглал гаргаж болохуйц мэдээллүүдийг өглөө. Уг мэдээллүүдийг учир шалтгааны дараалалд оруулан харвал гарц гаргалгаа нь тодорч ч болохоор байна. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр дээрх эх сурвалжуудын өгсөн мэдээллүүдээс дараах зураглалыг буулгаад харья.

Шатахууны хомсдол шалтаг уу?

Зөрчлийн тухай хууль өнгөрсөн долдугаар сараас хэрэгжиж эхэлснээр өдрийн цагаар том оврын машинаар хот дотор шатахуун тээвэрлэлт хийхийг хориглосонтой холбоотойгоор Улаанбаатар хотын зарим түгээгүүрүүдэд нөөц хангалттай хүргэгдэхгүй байгаа гэх шалтгаан хэлэлцүүлгийн үеэр дурдагдаад өнгөрөв. Иргэдийн сошиал сүлжээнд байршуулсан мэдээллээр бол хотын зах, хөдөөгийн зарим түгээгүүрт ч хомсдолтой, зарим импортлогч зөвхөн картаар шатахуун олгох дэг тогтоосон байгааг үзвэл энэ нь хот доторх тээвэрлэлтийн журамтай бас шууд холбоогүй бололтой. Чухам хэзээнээс ийм хомсдол, асуудал үүссэнийг санах хэрэгтэй. Энэ он гарснаар Онцгой албан татварын нэмэгдэл үйлчилж эхэлсэн тэр мөчөөс. Тэгэхээр өнөөдрийн нөхцөл байдал шатахуун импортлогчдын нуруун дээр татварын ачаалал нэмэгдсэнтэй холбоотой. Шатахууны импорт тонн тутамд угаасаа алдагдалтай байгаа учраас үнийг нь зах зээлийн зарчмаар нэмэх шаардлага аж ахуйн нэгжүүдэд тулгараад байжээ. Үнээ нэмье гэхээр төр ямарваа зохицуулалт хэрэглэх байдлаар үнийг нь барьсаар ирсэн нь сүүлийн 8-9 жилийн явдал. Яг ийм үед о