Манай нүүрсний ханш унаж байна

Олон улсын түүхий эдийн зах зээлд нүүрсний ханш ханш унаж байгаа нь манай улсад ч мөн нөлөөлж байна. 11-р сарын эхээр Шивээхүрэнгээр гаргадаг коксжих нүүрсний үнэ Хятадын Сэхээ боомтод нэг тонныг 660 юаниа рөгч байсан бол адаа 540 юаниар өгч байгаа аж. Эдийн засагчид манай улсын экспортын нүүрс зах зээлийн үнээс доогуур ханштай байдаг тул олон улсын үнийн өөрчлөлтөд бага өртөнө хэмээн тооцоолж байсан нь эсэргээр эргэжээ.
Манай улсаас гадна ханшийн өөрчлөлтөд хамгийн их өртөж байгаа нь Австрали улс юм байна. дэлхийд коксжих нүүрсээ хамгийн үнэтэй буюу тонн тутмыг 300 ам.доллараар өгдөг байснаа 230 ам.доллар болгон буулгаад байгаа ажээ.

Т.Нарантунгалаг /www.now.mn/

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих