ТОП ЖИРГЭЭ: Дарга нар нь өнжиж болоогүй юу?

28058864_1770453406333303_1308190943775404192_n

Сошиалаар хэдэн өдөр шуугиан тарьсан Өвлийн олимпод оролцсон дагалдан явагсдын тухай Сайд өөрсдийгөө өмөөрч тайлбар хийснийг ТВ5 ядаж байхад дахин дахин гаргах юм. Сонсох тоолонд сонин сонин зүйл олж сонслоо.
1. Сошиалаар тамирчдаа битгий муул арай хэтэрлээ гэнэ уул нь олон түмэн 2 тамирчнаа бус дагаж давхисан хэдэн албаны нөхдийн тухай л ярьсан санагдах тэр олон албан тушаалтны задралаар массажист, эмч, сэтгэл зүйч нар явсан бол илүү хэрэг болох бсан болов уу гэж бодогдоно.
2. Олимпод дарга албаны хүмүүс явах журамтай. Энд олон орны Сайд нар ирсэн байна гэж ярих юм. Хаанахын ч журам юм. Ядуу төсөвгүй гээд татвар нэмээд сууж байгаа улсад тэр журам нь тийм хатуу үйлчилдэг юм болов уу? Ямар улсын сайд нартай өөрсдийгөө харьцуулаад яриад бгааг бас л ойлгосонгүй. Нөгөө ОУВС-аас Төсвийн хэмнэлт хийж байна гэчхээд ганц олимпийг дарга нар нь өнжиж болоогүй юу? Сайд тэнд өөрсдийгөө өмөөрч ярьж байхаар өвлийн ганц ордон барьчих олон түмний уриалга гаргасан бол дэмжих байлаа. Тээр жил төсвийн мөнгөөр хөлбөмбөг үзсэн нөхдийг сошиал хяналтын доор өөрсдөөр нь эргүүлэн төлүүлж байсан түүх бий билээ.
Төсвийн мөнгийг хямгатай зарцуулах ёс зүйд суралцацгаая 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.