Ноён доллар номхорч, ханш нь буурчээ

15190873195a8b6ed722fbbСүүлийн сарууд, тухайлбал 2018 он гарснаас хойш ам.долларын ханш харьцангуй буурч, 2450 төгрөгийн ханштай байсан бол одоо  2402 орчим  төгрөг болтлоо буурчээ.

Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад ам.долларыг 2392-2396 төгрөгөөр худалдан авч, 2400-2405 төгрөгөөр арилжиж байна. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларыг 2395-2397 төгрөгөөр худалдан авч, 2402-2405 төгрөгөөр арилжиж буй юм.

Цаашид ам.долларын ханш тогтвортой байх төлөвтэй байна.Түүнчлэн Монголбанкин дахь алтны нөөц ч өнгөрсөн жил ихээхэн хэмжээгээр нэмэгдэж, 25 орчим тонн алт худалдан авсан нь ханш буурч төгрөг чангарахад зохих хэмжээгээр нөлөөлсөн юм.

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.