Өвлийн олимпын нэрээр С.ЭРДЭНЭ өөртөө ХАУС барихаасаа ИЧЭЭСЭЙ…

17892

-ИРГЭНИЙ ӨНЦӨГ- 

       Пенчан-2018 өвлийн олимпод хоёр тамирчин хоёр дасгалжуулагч оролцсон. Гэтэл нэг бүр нь 1,2 сая төгрөгийн 230 иж бүрдэл хувцас авсан байх юм.

Ц.Цогзолмаа, Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй албан тушаалтнуудад ийм хувцас ямар хэрэг байгаа юм.

Тугалын нэмнээ гэмээр хувцас захиалж үр ашиггүй зардал гаргахын оронд ноолууран цамц өмд, дээл, үнэгэн лоовуузаа (Гадныхан лоовууз их сонирхдог юм шүү) өмсөөд очвол гоё харагдах байлаа гэж…

Монголчууд тэмцээн уралдаанд ач холбогдол өгдөг ард түмэн. Энэ сэтэхгүйг нь далимдуулаад олимпийн нэрээр газар авдаг, мөнгө цохидог явдаг цөөнгүй. Өвлийн олимпод тамирчид амжилт үзүүлж чадахгүй байна гэсээр байгаад Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын сайд С.Эрдэнэ 25 сая ам.долларын концесс авсан.

Би андуураагүй бол Хандгайтад их хэмжээний газар хашаалж спорт комплекс барихаар болсон. Энэ талаар Ч.Сайханбилэг олон нийтэд танилцуулж байсан даа.

Энэ спорт комплекс боссон бол тамирчдын амжилт сүүлээсээ 3,5-д орохгүй байсан болов уу. АН-ын дарга С.Эрдэнэ дөрвөн давхар хаус өөртөө барьж байхын оронд спорт комплексоо бүрэн утгаар нь (Ганц сагсны ордон биш, 25 сая ам.долларын концесс гэдгийг санах хэрэгтэй) барьчихсан бол тамирчид айл хөлслөн бэлтгэл сургуулилт хийхгүй байх байв. Ийм жонхуу хутгачихаад улсаас мөнгөө нэхээд суучихна даа…

Б.Жаргалсайхан


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.