Ерөнхий сайдын захирамж хууль зөрчсөн үү

17942

Монгол Улсын Ерөнхий сайд 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар захирамжаар Хөвсгөл аймгийн Засаг даргаар Л.Ганболдыг томилжээ.

 Засаг даргаар нэр дэвшигч нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шаардлагыг хангаагүй байхад түүнийг Засаг даргаар томилсон ньҮндсэн хуулийн холбогдох заалтыг  зөрчсөн эсэхийг тогтоолгохоор нэр бүхий иргэн Цэцэд мэдээлэл ирүүлжээ.

Мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хийхээр товлоод байнагэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих