Цэнхэр үст Цэрэнгийн бэр, тэмээгээр аялагч Н.Байгальмаа шүүхэд дуудагдсан ч хуралдаа ирсэнгүй

baigalmaa5Өнгөрөгч 2017 оны намар гадаадын жуулчидтай нэгдэж Монголоос Лондон хүрэх урт замыг тэмээгээр туулна хэмээн хэвлэлийн хурал хийж төв талбайгаас хөдөлсөн аялагч Н.Байгальмааг тойрсон худал үнэн мэдээлэл сошиалд хүчтэй өрнөж эхэллээ.

Аялж байх хугацаандаа Улаанбаатар хотноо ирж ерөнхийлөгчтэй уулзсан явдлаас үүдээд олон нийт түүнийг хээр хонож зөвхөн тэмээгээр аялж яваа гэдэгт эргэлзэх болсон. Түүнтэй аялалд хамт гарсан аялагчид замын дундаас буцсан тул, тэрбээр аяллаа ганцаараа үргэлжлүүлж байгаа аж.

Н.Байгальмаагийн хувьд, цэнхэр үст Цэрэнгийн том хүү Нямкагийн эхнэр бөгөөд түүний аяллыг нөхөр нь ихээхэн дэмжсэн ч хадам ээж нь таалаагүй гэдэг. Зарим эх сурвалжийн мэдээлснээс үзэхэд, тэмээгээр аялагч Н.Байгальмаа нь гадаадын иргэнээс 230 сая төгрөг завшсан гэх үндэслэлээр шүүхэд дуудагдаад байгаа ба энэхүү мөнгийг төлөхөөр тэмээтэй аяллыг зохион байгуулж байгаа бололтой. Харин энэхүү асуудалд аялагч бүсгүй албан ёсны тайлбар хийгээгүй байгаа ба өнгөрөгч сарын 9-нд товлогдоод байсан шүүх хуралд оролцолгүй хойшлуулсан байна.

Tac.mn


URL:

Сэтгэгдэл бичих