Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ?

71910b7a6330eb7e85ef433b3e68e938Сүүлчийн дурсамж хичээлийн дараа

Ангиараа жаахан дүнсийж

Сүүдэрт хаврын өдрөө

Анисган дундаа бид нулимстай хэмээн дуулах энэ дуу бидний зүрх сэтгэлд 18 жил эгшиглэж байна.

Хэн бүхний зүрх сэтгэлд 10 намар, 10 хаврыг элээсэн сурагч насны дурсамж үнэтэй байр суурь эзлэдэг билээ. Чоно хамтлагийн Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ? энэ дууг сонсмогц өөрийн эрхгүй сурагч насны дурсамж бодогдож, хүмүүсийг дурсамжаар аялуулдаг гэвэл үнэнээс хол зөрөхгүй биз ээ. Тэгвэл Чоно хамтлаг 10 жилийн төгсөх үеийн дурсамжийг мөнхөлсөн уг дуугаа энэ сарын 20-нд тоглогдох тоглолтондоо зориулан шинэчлэн дуулжээ.

Чоно хамтлагийн дуучин Дэрмээ дуучин Б.Баярцэцэгтай хамтран дуулсан бөгөөд харин төгсгөлийн бадгыгРок поп ертөнцийн амьд домог Хурд хамтлагийн дуучин Цогоо дуулж, гоцлол хөгжмийг Чинбаа, гитарыг Д.Отгонбаяр нар тоглосон нь энэ хаврын хамгийн том гэнэтийн бэлэг байлаа. Тэртээ 18 жилийн өмнө гитартай дуулагдаж байсан энэ дуу шинэчлэгдэн энэ удаад симфони оркестортой дуулсан нь мэргэжлийн хийгээд даацтай уран бүтээл болсныг сонсогч фэнүүд болон хөгжим судлаачид саашааж байна.

Уг дууны үгийг Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар, хөгжмийг Монгол улсын гавьяат жүжигчин, Хурд хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр зохиосон юм.

Чоно хамтлаг, Хурд хамтлагийн дуучин МУГЖ Д.Төмөрцог, МУГЖ Д.Отгонбаяр, Хөгжмийн зохиолч Б.Чинбат, дуучин Б.Баярцэцэг, симфони оркестор зэрэг олон хүний сэтгэл зүрх энд дуунд шингэжээ.

Ийнхүү 18дахь хавартай золгож байгаа Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ? уран бүтээл дахин шинээр мэндэллээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.