Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

1

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутагт ажиллах томилолт өнөөдөр эхэллээ. Тэрбээр танхимын гишүүн Зам Тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон бусад албаны хүмүүсийн хамтаар энэ сарын 20-с 23-нд Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд, Алтанширээ сумдад ажиллана.

Монгол Улсын Ерөнхий сайдыг Дорноговь аймгийн Сайншанд сумын төв талбайд цэргийн хүрээний хүндэт харуул жагсан угтав.

Ерөнхий сайд Дорноговь аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчидтай уулзаж, төрийн албаны сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр 7 төрлийн үүрэг өглөө.

Дараа нь Саран хөхөө театрт Сайншанд сумын иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсож, хариулт өгч зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв.

Дорноговь аймагт сүүлийн жилүүдэд улсын төсвийн болон гадны зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд багагүй бүтээн байгуулалт хийгдэж, түүнийг дагасан эерэг үзүүлэлт гарчээ.

Даланжаргалан, Өргөн сумдад цементийн үйлдвэр баригдаж, Замын-Үүд, Алтан ширээ, Өргөн сумдад цахилгаан станц байгуулагдаж удахгүй ашиглалтад ороход бэлэн болж аймгийн хэмжээнд шинээр 1300 хүнийг ажлын байраар хангасан байна. Ажилгүйдэл буурч, эдийн засгийн өсөлт 10 хувьд хүрч, нэг хүнд ногдох ДНБ нь 4,392,000-аар хэмжигдэж байна гэв.

Монгол Улсын Ерөнхий сайд маргааш нефть боловсруулах үйлдвэр барих барилгын ажил, нар салхины цахилгаан станц, тээвэр ложистикийн төвийн барилгын ажлын явцыг тус тус шалгаж, “Хилийн цогцолбор” чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцаж, Нарны цахилгаан станцыг нээх ёслолд оролцоно гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Нэр: Willette Vinet Огноо: 26 June 2018

There should be somthing unique with your website that drag customers to you.zero liquid discharge (ZLD) plant

lsiwatertreatment.com

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.