П.Анужин: Хүн бус үйлдэлтэй, хэрцгий, хүнийг хайрладаггүй залуу үе биднийг түрж орж ирж байна

Хөтлөгч П.Анужин өөрийн үзэл бодол амьдралын хэв маягаараа олон ч хүний үлгэр дуурайлал болдог нэгэн. Тэрээр өнөөгийн нийгмийн зарим  хүүхэд залуусын ёс суртахууны доголдолтой чанарын талаар “Бид нар хүүхдэдээ маш бага цаг зарцуулдаг. Хүүхдээ ойлгохгүй байж хүнийг ойлгоё гээд дэвж савж гүйснээс болж энэ нийгмийн маш их хүн бус үйлдэлтэй, хэрцгий, хүнийг хайрладаггүй, ээж аавынхаа ач гэсэн тийм нарийн ширийн юмыг ярих ч хэрэггүй ийм залуу үе биднийг хүч түрэн орж ирж байна ш дээ. Тэгэхээр энэ ээж нар, аав нар хүүхдүүдээ маш сайн ажиглах хэрэгтэй. Багш нар, боловсролын сайд энийг хийх ёстой юм энэ биш байхгүй юу. Ээж аав нар хүүхдээ анхан шатныхаа үр хүүхдээ чиглүүлэх ажлын сайн хийвэл хүүхэд алзахгүй. Монгол ээж, аав нарын маш их алдаж байгаа зүйл дандаа их муухай хүүхдээ нэгийг нь нэгтэй харьцуулж ярьдаг. Тэрнийх тийм байхад чи ийм…энэ бол ээж, аавын хэзээ ч хэлж болохгүй зургаан зүйлд ордог юм байна. Энийг бас мэдээд авчих юм бол миний л үр ш дээ, миний үр хэний үртэй адилхан байх вэ дээ. Тэгэхээр тэрийг маш сайн бодож үр хүүхдээ маш сайн хүндэтгэж харвал нэг юм төрж л таараа гэж их бодох болсон” хэмээжээ. Япон улсад зөв иргэн төлөвшүүлэн бэлдэж өгөхийн тулд бүсгүйчүүд нь гэртээ байдгийн учрыг мөн ийн тайлбарласан тэрээр хүүхдүүдтэйгээ ойлголцон тэднийгээ хүмүүжүүлэхийн тулд мэргэжлийн зөвлөх найзаасаа зөвлөгөө аван хүүхдүүдээ хүмүүжүүлж суугаа гэнэ лээ.

Image may contain: 1 person, selfie and closeup

Image may contain: 1 person, smiling

Image may contain: 1 person, smiling, standing, sky, child, outdoor and nature

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 19 July 2018

тэр муухай хар юмыг юунд нь булаацалддаг бнаа

Сэтгэгдэл бичих