Буцлам усанд бясалгаж буй лам бурхны хүчээр шалзардаггүй гэнэ

Тайландын буддын шашинтны хийсэн нэгэн үйлдэл цахим орчинд одоо ч олныг шуугиулсаар байна. Энэ үеийн зургийг Малайзын алдарт жүжигчин Майкл Еон өөрийн цахим хуудсандаа ямар нэгэн тайлбаргүйгээр оруулсан бөгөөд маш олон хүний хандалтыг авчээ.

Харин Тайландын буддын шашинтнуудын тайлбарласнаар буцлам халуун усан дотор бясалгал үйлдэж буй лам, хуврагууд бурхны хүчээр шалзрахгүйгээр удаан байж чаддаг гэнэ. Тэгвэл үүнийг зүгээр л илбэ хэмээн үзэж байгаа хүмүүс ч олон байгаа юм. Бас нэг хэсэг нь тогооны ёроолд л учир бий хэмээн таамаглаж байгаа аж.

Ямартай ч энэ бичлэг олны гайхашралыг төрүүлж, олон таамаг дагуулж, одоо болтол нууц нь тайлагдаагүй байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.