Эрх баригч намын өндөр албан тушаалтан зам тээврийн ослоор амиа алджээ

1535506651_p1clvrcsjc1kvsd811ijo1v4v3lj3Энэтхэг улсын эрх баригч “Бхаратия Жаната” намын Тхане дүүргийн салбарын дэд ерөнхийлөгч Гурунатх Ваман Ласне тус улсын баруун нутгийн Махараштра мужид зам тээврийн ослоор амиа алдсан тухай мужийн цагдаагийн газрын төлөөлөгч мягмар гарагт мэдээлэв.
Дээрх осол нь Махараштра мужийн Бхиванди дүүргийн Саравали тосгон ойролцоох зам дээр гарсан байна.

“Даваа гарагийн орой “Бхаратия Жаната” намын Тхане дүүргийн салбарын дэд ерөнхийлөгчийн сууж явсан автомашиныг хурд хэтрүүлсэн автобус мөргөсөн хэрэг гарсан. Ослын улмаас 55 настай Гурунатх Ваман Ласне газар дээрээ амиа алдсан” гэж цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлжээ.

Ослыг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа бөгөөд хэргийн газарт автобусаа орхин зугтаасан жолоочийг эрэн сурвалжилж байгаа юм байна.

Энэтхэг улс нь зам тээврийн ослоор амиа алдсан хүмүүсийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг аж.


URL:

Сэтгэгдэл бичих