МАН-ынхан удирдах зөвлөлдөө “май чи” гээд хэлчихвүү дээ

news_75413_1МАН зангарагатай , заавал бодлогоо хардаг ,бас ч гэж Удирдах зөвлөлөө сонсдог , чиглэл авдаг тогтсон дэг жаягтай  гэдгээрээ бусад намуудаас ялгарч ирсэн. Харин одоо Удирдах зөвлөл нь  юу ч биш , хэн ч биш болж эхлэвүү гэлтэй санагдана. Учир нь тэндээс гаргасан дийлэнх олонхийн  бодол санал нь талаар нэг, шалаар нэг  таран унаад байх шиг.
МАН-ын Удирдах зөвлөл  өчигдөр болсон  нийслэлийн МАН-ын хорооны даргын сонгуульд нэр дэвшигчээ олонхийн саналаараа тодруулаад явуулсан. Өөрөөр хэлвэл Удирдах зөвлөлийн хуралдаанд оролцсон 15 хүний 9 нь дэмжсэнээр намын бодлогоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболдыг нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшүүлэхээр хүргүүлсэн билээ.
МАН-ынхан  Нийслэлийг нэгдсэн  бодлогоор хариуцлагажуулж өгөх үү ? эсвэл Нийслэлийн намын удирдлага, Нийслэлийн  засаг захиргааны  удирдлага тус тусдаа байж тал эрх мэдлээр , талцаж улс төржөөд явах уу? гэдэг асуудалд хариу өгөх хариуцлагатай сонголтыг хийхээр үүр цайтал хуралджээ.  Хуралд 369 төлөөлөгч оролцох  байснаас 339 нь оролцож 331 хүчинтэй санал тоологдсон байна.  МАН  Удирдах зөвлөлийн хурлаараа Нийслэлийн Засаг дарга намын дарга байх ёстой гэсэн бодлого чиглэл өгч, С.Батболдын нэрийг дэвшүүлсэн ч Заалнаас УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нэр дэвшиж  нэр дэвшигч С.Батболд 49.6, Д.Сумъяабазар 50.4 хувийн санал авч, нийслэлийн намын хороог Д.Сумъяабазар удирдахаар болжээ. Д.Сумъяабазарын хувьд улс төр, хэвлэл мэдээллийг дамжсан угсраа мэхүүдийг уралдуулан хийсэн гэдгийг өчигдөр орой болсон уур амьсгалуудаас харж болохоор байсан юм. Ёс зүйгээ л  умартчихгүй бол тэр ч яахав, барилдаанд ер нь давах нь л чухал болсон цаг.  Хэргийн гол учир нь  МАН-ыхан  Удирдах зөвлөлдөө л “май чи” гээд хэлчихвүү дээ. Нэг талаасаа ардчилал мэт харагдаж болох боловч, нөгөө талаасаа ууган улс төрийн том намын хувьд Удирдах зөвлөл нь үнэ цэнэгүй хэрэггүй ч болоод ирэх шиг.

Т. Цахилгаан

Bataar.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих