Нефтийн бүтээгдэхүүн импортлогчдын буулган дор тарчлагсад

ZTLX������2Дайчин хурандаагийн эр зориг. Тэртээ 1930-аад жилийн өмнө миний бие Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засаг, ард түмний аж амьдралд нефть бүтээгдэхүүн ямар их нөлөөтэй болох талаар “Засгийн газрын мэдээ” (1994 оны 11-р сар. Дугаар 82) сонинд “Монгол Улсыг төр засаг биш Оюунгэрэл удирддаг” гэсэн томоохон нийтлэл бичиж хөөрхөн дуулиан тарьж билээ. Нийтлэл хэвлэгдэж гарсан өдрийн орой Ерөнхий сайд П.Жасрай хэвлэлийн бага хурал хийлгэхдээ “Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Хэн нэгний эрхшээлд орсон зүйл байхгүй” гэх маягтй мэдэгдэл хийж байлаа. Тэр үед одооных шиг нефть бүтээгдэхүүн импортлодог олон компани байхгүй. Төрийн өмчийн ганц компани болох “НИК” бүх ачааг үүрдэг байв. Улс ч, “НИК” ч хатуу валют (Америк доллар) байхгүй. Бензин, түлш шатахуун нэн ховор ганцхан ОХУ-аас авна. Өмнөх Засгийн газар буюу Д.Бямбасүрэнгийн Засгийн газрын өрөөсгөл хандлага, хэт яарч хуйхарсан бодлого үйл ажиллагаанаас шалтгаалж орос ах нар бидэнд сүрхий гомдчихсон “Бид зөвхөн ам.доллараар худалдаа хийнэ. Танайх өнөөдөр мөнгөө шилжүүл, бид маргааш шууд ачуулна” гэж гэдийдэг байсан цаг. Тэгэхээр ямар ч улс орны хувь заяаг эцсийн эцэст нефть бүтээгдэхүүн тодорхойлж шийдвэрлэдэг. Нефтийн баялагтай орон баян, нефть олборлогч, боловсруулагчид, нефть бүтээгдэхүүний наймаачид манайхаар бол зөвхөн импортлогчид илүү эрх дархтай, бас баян байдаг. Энэ нь төр, засаг буруу бодлого баримталж муу ажиллавал тэдний эрхшээлд амар хялбар орох эрсдэлтэйг харуулж байгаа юм.

Монгол Улс сүүлийн 20 гаруй жилд нефть бүтээгдэхүүн импорлогч цөөн хэдэн компанийн дарамт, эрхшээлд тарчилж байгаа. Тэдний өмнө Монголын төр, засаг үнэхээр балчирддаг. Тэд үнээ нэмэх өдрөө л үгсэн хуйвалдаж нэмнэ. Манайд зах зээлийн ханшийг дагаж нефть бүтээгдэхүүний үнэ өснө үү гэхээс буух тухай ойлголт байдаггүй. Зөвхөн өснө. Дэлхийн зах зээлд нефть бүтээгдэхүүний үнэ өсвөл манайх тэр ханшийг үл тоож тэнгэрт тултал нэмнэ. Харин дэлхийн зах зээлд нефть бүтээгдэхүүний үнэ бүр шалдаа хүртэл буухад манайх буулгахгүй. Ийм онцгой дархан эрхтэй, өвөрмөц онцлогтой. Тэгээд мань нөхөд үнээ нэмэх арга боломжийг хайж анаж байгаад, шалтаг гармагц (Ямар нэг шалтаг олно. Түүнийгээ ч чадна) төдхөн нэмнэ. Гэтэл бидний дуурайх дуртай, бидний үлгэр болдог том ах АНУ- д гэхэд манайхаас тэс өөр. Дэлхийн зах зээлийн ханшийг даган нефть бүтээгдэхүүний үнэ уян хатан хөдөлгөөнтэй байдаг юм билээ. Жишээ нь өнөөдөр нэг галлон нь дөрвөн ам.доллар байсан бол маргааш таван ам.доллар ч болж болно. Тэгснээ нөгөөдөр гурван ам.доллар болтлоо буурах нь ч бий. Аливаа үнийг зах зээл зохицуулна гэдэг энэ бололтой.

Харин манай нефть бүтээгдэхүүн импортлогчид “Манайх нефть олборлогч болохоос, нефть бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон биш. Дэлхийн зах зээлд үнэ буурах явдал манайд огт хамаагүй. Бид үнээ бууруулахгүй” гэж тас гүрийнэ. Үе үеийн Засгийн газар тэдний өмнө хүчин мөхөсдөж өвдөг сөхөрнө. Хамгийн гол нь манай том дарга нарын эрх, ашиг сонирхол ч тэнд бас амь бөхтэй бөртөлзөж байдаг байж магадгүй. Тэдний тийм нэг ашиг сонирхолтой зөрчилдөж байдаг ч юм билүү, хэн мэдлээ. П.Очирбатыг сайхан цагаан дээлээ газрын тосоор будаж байсан тэр баярт мөчөөс хойш манай улс хэдэн арван сая баррель нефтийг урд ах руу урсгасан байх. Түүнээс улс орон ашиг орлого олдог эсэх нь бүрхэг. Эрх биш хэдэн төгрөг авдаг л байх. Ямар ч гэсэн хятадууд Дорнодын талд “Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж” байгаа нь хэвлэл мэдээллээр байнга яригддаг. “Манай улс Дорнодоос олборлож байгаа нефтьдээ түшиг­лэн нефть боловсруулах үйлд­вэр байгуулъя” гэхээр нефть импортлогч хэдэн монополь компаниуд ямар нэг байдлаар саад хийдэг байж ч магадгүй. Учир нь хязгааргүй урсаж ирдэг орлогыг нь хаах гэж байхад тэдний уур хүрдэг нь зөв. Хөөрхийс. Тэд “Манай олборлож байгаа нефть дэндүү бага. Нефть боловсруулах үйлдвэр байгуулах асар үнэтэй.

Боловсруулах үйлдвэр байгуулахад зарцуулсан зардлаа бид олж авч чадахгүй. Тэгээд ч Монгол Улсын нефть бүтээгдэхүүний хэрэглээ маш бага. Тиймээс зүгээр л импортлоод өөрийнхөө жаахан хэрэгцээг хангаад явж байя. Тэгж үйлдвэр байгуулна гэж дэмий үрдэг мөнгөөрөө тансаг зочид буудал, шөнийн цэнгээний газар, архи пивоны үйлдвэр байгуулах хэрэгтэй шүү дээ” хэмээн зөвлөж улс орон, ард түмэндээ хайр зарладаг байх.

Н.Алтанхуягийн Засгийн газар Дархан хотод газрын тос боловсруулах үйлдвэр барина. Японы Ерөнхий сайд Ш.Абэ манай улсад хийсэн (2013 оны гуравдугаар сард) айлчлалынхаа үеэр Дарханд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад зориулж 700 сая америк доллар өгөхөөр болсон гэдэг.

Гэтэл тал талаас л түмэн зовлон бэрхшээл тоочсон мэдэмхий хүмүүс гарч ирсэн. Болохгүй болохоор нь зөрүүд Алтанхуягийг өөрийг нь ангуучилж туг тахиж орхисон. Тэгээд газрын тос боловсруулах үйлдвэртэй болох мөрөөдөл Алтанхуягтай хамт амарсайхандаа жаргасан байж таарна. Харин хөөрхий муу У.Хүрэлсүх дайчин хурандаагийн зангараг зааж “Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй вайна„ Ганцхан зүйлзэс айж байна. Энэ бол ард тумний минь итгэл найдвар алдрахөий гэжээс бы айж байна” хэмээн улс эх орон, ард түмнийхээ төлөө амь насаараа дэнчин тавьж УИХ дээр түс тас шулуухан, гайхалтай гоё хэлж, андгайлан байж Ерөнхий сайд болсон. Энэ бол үнэхээр эр зоригийн гайхамшиг байлаа. Өмнөх 29 Ерөнхий сайд нарын хэн нь ч ийм маягийн үг хэлж эр зориг гаргаж чадсан гэж үү. Тэгээд тун удалгүй Энэтхэг Улсын өгсөн мөнгөөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна” гэж хатан зоригтой, халуун эх оронч мэдэгдэл хийж бараг шав тавьж, тууз хайчилсан байх. Гэтэл сүүлийн үед мань хүний дуу, дуулиан хоёр нэг л ноомой даруухан болоод явчихлаа. Бас л нөгөө бензин түлш импортлогч акулуудад загнуулж Норовын Алтанхуягийн хойноос бурантаг хав­чуулж магадгүй дээрээ тулсан болов уу. Акулууд 2018 оны эхээр нефть бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн. Засгийн газар тэдний өмнө гар өргөж 2018 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа АИ-92, А-80 бензиний онцгой албан татварыг тэрглэх шийдвэр гаргаж тэр оройгоо Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Ингэснээр бензиний үнэ нэмэгдэхгүй” хуучин үнээрээ борлуулагдах боломжтой гэж мэдэгдсэн. Харин хөөрхий дөө, нефть импортлож улс эх орон, ард түмнийхээ төлөө үйлээ үзэж явдаг нөгөө муу хэд маань (2018 оны Ү1 сарын 15-ны байдлаар) аанайхан бензинээхээ үнийгхэд хэд нэмчихсэн үнээрээ хээвнэг борлуулж, дахиад ч нэмнэ хэмээн ханхалзаж суух юм. Тэд Засгийн газрын хайр халамж, бэлтгэл хурандаагийн үгийг даанч тоосонгүй. Нөгөө алтан амиараа дэнчин тавьж эх орон, ард түмнийхээ төлөө зүтгэгчид хаана юу хийж яваа бол… Манай хэннэггүй гүдэсхэн иргэд “Онцгой албан татвар гэж нэг тэнгэргүй юмнаас нь чөлөөлчихсөн юм чинь, хөөрхий муусайн нефть импортлогчид бензи­нийхээ үнийг бууруулчих байх” гэж эврээ хүлээсэн тэмээний үлгэрээр тэнгэр ширтсээр суугаа даа.

Үнэндээ 1994 оны үед нефть бүтээгдэхүүнээс дэндүү олон зүйл хамаарч нэг үгээр хэлэхэд Ж.Оюунгэрэл, “НИК” хоёрын гарт улс орны хувь заяа бараг л багтаж байв. Тэгвэл одоо Монголын нийгэм тэр аяараа нефть бүтээгдэхүүн импортлогч хэдхэн компаний талхи, буулган дор амьдралаа залгуулж байх юм. Импортлогчид нефть бүтээгдэхүүний тухай юу гэж дуугарна, бензин, түлшний үнийн яаж тогтооно, бүх юмны үнэ ханш түүний шуурганд хуйларч байна. Монголчууд хичнээн жил, хэдэн үеэрээ ингэж амьдрах ёстой гэж…? Тэгээд чанарын зохих түвшинд, дэлхийн стандартын шаардлага хангасан бензин түлш оруулж ирдэг бол бас яахав гэхсэн. Гэтэл үгүй гэнээ. Сүүлийн үед элдэв юм хольсон чанаргүй хуурамч бензин, түлшний тухай дуулиан хуурай өвсөнд ассан түймэр шиг оволзож байна. Тэгэхээр мань импортлогчид улс орон, ард түмнийг зүгээр нэг шулахгүй бас машин техникийг нь эвдэж сүйтгэх хорон санаа өвөрлөж байдаг юм биш үү. Хольдог холиог нь төр засаг бүр таваргүй оруулж ирэхийг зөвшөөрсөн байдаг юм байх.

Саяхан “Шатахуун хэрэглэгчдийн холбоо” төрийн бус байгууллагын (“Өдрийн сонин” 2018.05.24. ¹107(5950) тэргүүн О.Буяндэлгэр “Хуурамч бензин бий болгох томоохон бүлэглэл ажиллаж байна” гэсэн маш ноцтой мэдэгдэл хийхдээ “Трафигару”, “Транс Гайд”, “Хар мөрөн импекс”, “Ай Си Ай”, “Петроиум продакшн” зэрэг компианууд нийлж сүлжээ үүсгэн нийтдээ 400-500 шатахуун түгээх станцаар дамжуулан борлуулалт хийж байгаа” гэж ярьжээ. Аймаар байгаа биз. Нөгөө хууль хяналтын байгууллагууд “Алтан амиараа дэнчин тавьдаг” Засгийн газар хаана юу хийж байдаг бол… Гэтэл “Чоно бороо­ноор…” гэгчээр Нийс­лэлийн Мэргэжпийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун гэх эмэг­тэй зурагтаар мэдэгдэл хийхдээ “Энэ бол худлаа.

…хуурамч бензин борлуулаагүй. Тийм юм байхгүй…” хэмээн тас гүрийж байх юм. Энэ хүн хэнд үйлчилж байгаа бол…? Бодвол төрийн албан хаагч юм чинь улс эх орон, ард түмэндээ л байлгүй дээ. Хөөрхий минь.

С.ЗЭВСЭГ

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.