Интерполын дарга Хятадад сураггүй алга болжээ

712-15387956425bb8291f600e2БЭЭЖИН. /BBC/. Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполын дарга Мэнь Хуньвэй сураггүй алга болсонтой холбогдуулан Францын тал мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн байна.

Холбогдох албаны хүмүүсийн мэдээлснээр, М.Хуньвэй өнгөрсөн есдүгээр сарын 29-нд Францын Лион хот дахь Интерполын төв байрыг орхин БНХАУ руу явснаасаа хойш гэр бүлийнхэнтэйгээ холбоо бариагүй аж.
“М.Хуньвэй Францад алга болоогүй” гэж түүний ойрын эх сурвалж “AFP” агентлагт мэдээлжээ. Харин “The South China Morning Post” сонин баасан гарагт 64 настай М.Хуньвэйг байцааж байгаа тухай мэдээлсэн байна. “Түүнийг мөрдөн шалгах болсон шалтгаан болон түүний хаана байгаа нь тодорхойгүй байна” гэж уг мэдээлэлд нэмж тэмдэглэжээ.
Коммунист намын өндөр албан тушаалтан М.Хуньвэйн талаарх ямар нэг мэдэгдлийг БНХАУ-ын холбогдох албанаас хийгээгүй байгаа юм.
Э.Хулан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.