УТАА гэж ПОПрон мөнгө саагчид амь орж эхэллээ!

2af89b262688ab8e8b54272c51603523_6850

Тэд яг л шимэгч шиг бидний дунд цагаа хүлээн чимээгүйхэн оршсоор байдаг. Цаг нь болоход онилсон байдаа үхтэл шимэгчилнэ. Нөхцөл байдлыг дордуулна уу гэхээс биш хэзээ ч өөд нь татаж байсангүй. Эд бол өнөөх л алдарт цаг нь болохоор гарч ирээд цаг нь дуусахаар сарнин алга болдог УТАА яригчид. Жилийн жилд иргэдийг сайхан сэнхрүүлж, мунхруулдаг харагдана лээ. Тэдний яриад байгаагаар бол гамшгийн төвшинд хүрдэг утааг чинь нэг муу шүүлтүүр тавиад арилгачихна гэнэ.

Тэд гэж хэн бэ гэж үү? Тэд бол БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат болон түүний багийнхан. Тэд энэ жил гэр хорооллын өрхүүдэд утаа багасгах шүүлтүүр тавина гэнэ. Ингэхийн тулд нэг айлын янданд 200 ам.доллар зарцуулна. Ингэснээр нийслэлийн утааг 80% бууруулна гээд байгаа.

Өнөөдөр гэр хороололд 202 мянга гаруй өрх нүүрс түлж байна. Үүнээс эхний ээлжид 100 мянган өрхөд шүүлтүүр суурилуулна гэсэн. Больж үз…

Бүхэл бүтэн нэг яам ахалж байгаа хүнээс ийм ядмагхан санаа гарч, тэр нь ажил хэрэг болох гээд байж байдаг. Үүнийг нь улсын төсвөөс 154 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх гээд дараа оны улсын төсөвт төсөвлөөд байгаа. Битгий ийм тэнгэрт гарсан юм бодож, төлөвлөж, ярь л даа. Хөрсөн дээр буусан шийдэл яримаар байна. Амьдралд ойрхон зүйлийг иргэд хүлээж өдий хүрлээ.

Уг нь жаахан сийрэг толгойтой нэгэн байгаад, нийслэлээ утаанаас салгах чин хүсэлтэй бол ядах юмгүй л баймаар. Энэ их мөнгийг шүүлтүүр нэрээр идэж уухын оронд шат дараалалтай, төлөвлөгөө гаргаад орон сууц баривал нийслэл минь хэдхэн жилийн дараа агаарын бохирдлоосоо сална. Жинхэнэ утгаараа “Азийн цагаан дагина” болж мэдэх юм.

Жилийн жилд утаагүй зуух, шахмал түлш, утааны шүүлтүүр ярьсан ядмагхан сэтгэхүйтэй Н.Цэрэнбат мэт сайдуудаа хэдэн тэрбумаар эрхлүүлсээр байх уу?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ хэдэн урагшгүй сайдуудынхаа чадах нэгийг нь үлдээгээд чадваргүй ПОП гаруудаа зайлуулмаар юм.

Нийтэлсэн:М.Март

Эх сурвалж:Fact.mn


URL:

Нэр: Make Money on Auto-pilot Огноо: 4 February 2019

Finding this site…

Wow, this post is pleasant and very informative.

Нэр: کادو ولنتاین Огноо: 17 February 2019

Valuable information. Lucky me I found your site by accident, and I am shocked why this accident didn’t happened earlier! I bookmarked it.
کادو ولنتاین https://www.instagram.com/p/Bsdv8e7H4s8/

Нэр: judi casino sbobet Огноо: 4 April 2019

Wonderful story …

Here are several unrelated data, nevertheless genuinely really worth taking a your time to visit this website

Нэр: decorator london Огноо: 18 April 2019

Read was interesting, stay in touch….

Perfectly written!

Нэр: Law Office of Paul Black Огноо: 25 April 2019

Websites we think you should visit…

Sites of interest we have a link to…

Нэр: company.com Огноо: 15 May 2019

Just check this …

Just take a second to pay a visit to the web pages we have linked to …

Нэр: www.e-dirt.co.za Огноо: 14 June 2019

You must see this website …

We came across a cool web-site that you could possibly take pleasure in visiting …

Нэр: plerb.com Огноо: 18 June 2019

Read was interesting, stay in touch….

Very well written!

Нэр: courier to Albania from Delhi Огноо: 17 July 2019

Read was interesting, stay in touch….

Well written!

Нэр: 토토 Огноо: 16 August 2019

Websites we think you should visit…

Sites of interest we’ve a link to…

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.