“Тэс петролиум” АИ-92 шатахуунаа 2000 төгрөгөөр борлуулж байна

c162531d35cc2ba6greatҮе үе үнээ нэмж, иргэдийн нуруунд ачаа нэмэх хоёр зүйлийн нэг нь шатахууны үнийн хөөрөгдөл, нөгөө нь шатахуунаа даган өсөх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн. Аравдугаар сарын эхээр шатахуун импортлогчид шатахууны үнээ 50-80 төгрөгөөр нэмсэнд иргэд хэсэгтээ л гүн “шок”-ын байдалд хүргэсэн. Гэвч “цочрол” арилаагүй энэ үед зарим шатахуун импортлогчид жижиглэнгийн үнээ дахин нэмчихжээ.

Тодруулбал, өнгөрсөн шөнө “Тэс петролиум”АИ-92 шатахуунаа 2000 төгрөгөөр жолооч нарт борлуулж эхэлсэн байна. Хотын захын ШТС-уудын шил шилээ даган өсөх өсөлт хэзээ хотын төвийн шатахуун импортлогчдын санаанд буух эсэхийг мэдэхгүй ч энэ байдал нь иргэдийн амьдралд ихээхэн дарамт болох нь тодорхой.

Учир нь шатахууны үнийг даган өсөх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх ёстой мэт аашилна. Үндэсний статистикийн хорооноос сар бүрийн судалгаагаар ч хүнсний гол нэрийн барааны үнэ өсөлттэй гарсан. Энэ мэтээр ард иргэдийн нуруун дээрх ачаа улам нэмэгдсээр л байна.

Эх Сурвалж: Ene.mn

Бэлтгэсэн: Т.НОМУН


URL:

Нэр: colordao springs attorney Огноо: 6 December 2018

Wonderful goods from you, man. I have understand your stuff previous to and you’re just extremely excellent. I really like what you have acquired here, really like what you are saying and the way in which you say it. You make it enjoyable and you still care for to keep it wise. I cant wait to read far more from you. This is actually a terrific web site.

http://www.tc.faa.gov/content/leaving.asp?extlink=https://www.youtube.com/watch?v=Y0pV8opOlnA/

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.