УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээр ЖДҮ-аас зээл авсан гишүүдийн тоо нэмэгдлээ

d7fd59729837aaba67db9c877ad430a7МАН-ын УИХ-ын залуу цөөхөн гишүүдийн нэг Г.Тэмүүлэн бусдыг бодвол арай дээр байсан нэр хүндээ шавартай хутгаж ард түмнийхээ итгэлийг хөсөрдүүллээ. ЖДҮХ сан нь угтаа эрх, мэдэлтэн албан тушаалтнуудын эхнэр, хүүхэд, хамаатан саданг дэмжих сан болсон нь тодорхой болсон оон баримтаар нотлогдож буй. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн тэрхүү бялуунаас хүртэж ээждээ хишиг хүртээсэн нь нотлогдлоо. Тухайлбал Баянгол дүүрэгт байрладаг Говь спа цогцолбор хүмүүсийн нэрлэдгээр Говь саун Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 700 сая төгрөгийн зээлийг 2017 онд авчээ. Тус цогцолборын эзэн нь Довдонгийн Дэнсмаа. Говь сауны эзэн Д.Дэнсмаа нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн ээж аж. Мэдээж бусдын адил энэ тухайгаа зээл авсан гишүүдийн нэгэн адил Г.Тэмүүлэн “нөлөөлөөгүй” хэмээн хариулах биз.

Тэгэхээр жилийн гурван хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай 700 сая төгрөгийн зээл авахад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн албан тушаал, эрх мэдлээрээ нөлөөлсөн үү гэх асуулт урган гаргана. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдийн нэгэн адил Г.Тэмүүлэн “нөлөөлөөгүй” хэмээн хариулах биз. Хамгийн гол нь саун, массажны газар жижиг, дунд үйлдвэрлэл мөн үү!!!


URL:

Сэтгэгдэл бичих