Гацуурт Чинбатыг жигтэйхэн их магтдаг байв даа та нар

1446021634_5614_610_3501-600x344

Ч.Дэлгэр гэх нэгэн бизнес судлаач өөрийн цахим хуудсандаа Гацууртын Чинбатын талаар нийтэлснийг уншигчдад хүргэж байна.

“Гацуурт Чинбатыг соошлоор жигтэйхэн их магтдаг байв даа та нар. Ухаантай, хөдөлмөрч, энгийн, даруу, агуу амьтан, ерөнхий сайд хийлгэе… энээ тэрээ гээд. 100 эрхэмд ороод л, хөдөлмөрийн баатар болоод л их мандсаан. Одоо тэгтэл бөхийн өргөөг булаах гэлээ, тариаг нь хяруу цохичиж хохь нь, улсаас баахан татаас авцан байш дээ, балиар луйварчин… энээ тэрээ гээд л амаа олохгүй муулцгаах аж.

Бизнес судлаач хүний хувьд би түүнийг нэг ч магтаагүй, нэг ч муулаагүй. Цаашид ч магтахгүй, бас муулахгүй. Харин мистер Чинбатын нэг онцлогийг мэднэ. Тэр бол мөнгөний үнэрийг анддаггүй буюу мэдээллийн үнэ цэнийг маш сайн мэддэг гоц авьяастай бизнесмэн.

Алт хөтөлбөр 1-ийн хүрээнд маш их алт гаргаж хөлжсөн. Алт бол харьцангуйгаар уул уурхайн салбарын хамгийн хялбар бизнес л дээ. Худалдан авагч хайж гүйхгүй шууд төр авчихна, үнэ тохиролцоно наймаалцана гэж зовохгүй ханш нь тодорхой байдаг, бүтээгдэхүүнээ тээвэрлэх гэж нүсэр техник, айхтар зам харилцаа шаардахгүй нэг жийп байхад л данга. Алт хөтөлбөр 1-ээс хөлжсөн Эрэлийн Эрдэнэбат, Мянганбаяр зэрэг цөөн хүн байдаг. Эд нар дотроос бараг ганцаараа шахуу торойж үлдсэн хүн бол Чинбат.

Атарын 3-р аянаар газар тариалан руу орсон. Хамгийн хямд зээл авч, маш их татаасыг үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд авсан… Гээд дагнан төрөөс дэмжлэгтэй, борлуулалт маркетингийн зовлон багатай, хөрөнгө санхүүжилтийн хялбар боломжтой бизнесүүд хийдэг.

Нэмээд асар үнэтэй зочид буудал амралтын газар, гольфийн талбайтай байдаг учир нь түүнийг мэдээллээр хангадаг хүмүүсээ найдвартай газар цуглуулах гэж тэр. Түүний Монгол HD телевиз “хаалтын гэрээгүй” гэж сурталчилдаг нь үнэн хэрэгтээ сөргөлдөгч талуудад аль алинд нь тал алдахгүй гэж тэр. Жаахан бодоод үзвэл элдэв дээдийн болсон болоогүй но-той ноцтой мэдээ хэзээ ч гаргадаггүй, мэдээллийн хэрэгсэл талаасаа ач холбогдол үүрэг байхгүй, бараг 100% энтертэйнмэнт контенттой л ТВ. Хэний ч дургүйг хүргэхгүй. Бүгдэд таатай…

Энэ бүхний эцэст нэг л зүйл харагдана. Энд Чинбатын буруу байхгүй. Тэр бол үнэхээрийн хөдөлмөрч, авхаалжтай, сэргэлэн, авьяаслаг бизнесмэн. Тэр зүгээр л мөнгөний хүн. Боломжийг ашиглаж мөнгө хийсэн. Хийх ёстойгоо л хийж байгаа. Иймд түүнийг магтах, муулах нь утгагүй хэрэг.

 

Харин манай төр, төрийн түшээд бол…. Дүгнэлт таных”
https://www.facebook.com/delger.chuluun/posts/10156926100934248

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.