ЗУУ ЗУУН САЯАР ЗӨВЛӨГӨӨ АВЧ ГЭР ХОРООЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ МӨРӨӨДӨЛ ТЭЭГЧИД

olloo_mn_1542168078_4vu9pieu69nrha1130bcc46d2eЖДҮХ сангийн дуулиан намжаагүй байна. Үүнтэй зэрэгцэн бас нэгэн мэдээлэл олны чихэнд хүрч эхэллээ. Энэ нь “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл хөтөлбөр”-тэй холбоотой.  2014 оноос эхлэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан зээлийн хүрээнд гурван үе шаттай хэрэгжих “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэн. Тус төслийг Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк болон Улаанбаатар хотын захиргаа хамтран 300 гаруй сая ам.доллараар санхүүжүүлсэн гэдэг.

Тэгвэл “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл хөтөлбөр”-ийн дагуу дээрх хөрөнгийг хэрхэн зарцуулаад байна вэ? Төслийн гол зорилго нь хотын  гэр хорооллын дунд инженерийн шугам сүлжээ, автозам бүхий дэд төвүүдийг байгуулж, хүн амын суурьшил, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад орших юм.

Гэвч төслийн удирдагч ямар ажил хийж байгаа нь ойлгомжгүй. Ингэж тодотгож байгаагийн учир нь төслийн хөрөнгөөс энэ оны гуравдугаар сарын 7-нд ямар ажил үйлчилгээ гүйцэтгүүлэх нь тодорхойгүй байдлаар “EGIS International”, “Egis Tiin Mongolia” ХХК-д 127497.96 ам.доллар шилжүүлж, улмаар тавдугаар сард мөн дээрх компани руу 19469.54 ам.долларыг менежментийн дэмжлэг үзүүлэх зөвлөх үйлчилгээ нэрээр дахин шилжүүлэг хийсэн байгаа юм.

Түүнчлэн өдрөө буюу тавдугаар сарын 2-нд “Egis Tiin Mongolia” компанид 23470.81 ам.доллар зөвлөх үйлчилгээний төлбөр болгон шилжүүлжээ.  Мөн сарын дараа буюу зургадугаар сард нь дахин “IPE GLOBAL LIMITED”-д компани руу 40496 ам.доллар, 10054.67 ам.долларыг мөн зөвлөх үйлчилгээний төлбөр болгож шилжүүлсэн бол дээр дурдагдсан “EGIS International”, “Egis Tiin Mongolia” компаниуд руу дахин 55614.04 ам.доллар, 40794.38 ам.доллар тус бүр шилжүүлсэн байгаа юм. Энэ нь зөвхөн зургадугаар сарын шилжүүлэг.

Гэтэл дараа сард нь буюу долдугаар сард дахин “IPE GLOBAL LIMITED”, “EGIS International” компаниудад 19631.68 ам.доллар, 28012.76 ам.доллар, наймдугаар сард нь “Сошио Энвайронментал Сервис” ХХК-д 33 сая 648870 мянган төгрөгийг мөн зөвлөх үйлчилгээний төлбөрт төлжээ.

Дахиад өнгөрсөн есдүгээр сард мөнөөх “EGIS Tiin Mongolia”-д дахин 12595.5 ам.доллар, “EGIS International”-д 965767 ам.долларыг шилжүүлсэн байх юм. Мөн “IPE GLOBAL LIMITED”-д 74130.21 ам.доллар, “UN-Habitat”-д 49667 ам.долларыг аанай л зөвлөх үйлчилгээний төлбөр гэж шилжүүлсэн байх юм.

Тэгвэл гэр хорооллын дунд инженерийн шугам сүлжээ, авто зам бүхий дэд төвүүдийг байгуулж, хүн амын суурьшил, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад сар бүр хэдэн зуун саяар зөвлөгөө авах шаардлага бий юу?

Зургаан настнууд ч гэр хорооллын амьдрах орчныг хэрхэн сайжруулах талаарх мэдлэгтэй болчихсон. Гэтэл төсөл хэрэгжүүлэгч та бүхэн энэ талаар ямар ч мэдлэггүй болж таарч байна уу? Үгүй бол сая саяар шилжүүлэг хийн, зөвлөгөө авах шаардлага гарахгүй баймаар юм.

П.ГОО
Оллоо.мн

URL:

Нэр: зззз Огноо: 14 November 2018

Доллараар ч нэг тоголсон байх чинь

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.