Боксын дэвжээнд эрэгтэй боксчныг сөхрүүлсэн анхны трансжендер тулаанч

a1ebcd94bd009728a08882148beacf665bcdb334

АНУ-ын трансжендер боксчин Патрисио Мануэль өнгөрсөн бямба гаригт  Хюго Агуилларыг ялснаар түүхэнд бичигдлээ. Тэрээр эрэгтэй боксчныг ялсан анхны трансжендер боксчин бол түүхэнд үлдсэн байна.

Патрисия Мануэль Лос Анжелесийн ойролцоох жижиг хотод өсч торнижээ. Эцэг байхгүй, ээж, эгч, эмээ, хоёр нагац ахтайгаа амьдардаг байсан гэнэ. Трансжендер хүмүүсийн нэгэн адилаар тэрээр багаа с өөрийгөө бусад охидоос гэдгийг мэдэрч өссөн гэнэ.

Тэрээр 17 настайгаасаа боксын спортоор хичээллэж, тэр дороо амжилт гаргаж эхэлжээ. Хүйсийн ялгавартай байдлаас үүдэлтэй таагүй зүйлсээс нь холдуулдаг байсан тул тэрээр бэлтгэлдээ шунан дурлаж, улмаар АНУ-ын аварга цолыг таван удаа хүртжээ. Коллежид ч орсонгүй.

Боксын дэвжээнд эрэгтэй боксчныг сөхрүүлсэн анхны трансжендер тулаанч

2013 онд тэрээр амьдралдаа маш чухал алхам хийж, эрэгтэй хүн болохоор шийджээ. Тэрээр олон тооны мэс засалд орсны эцэст санасандаа хүрсэн байна. Нэрээ ч Патрисио болгож өөрчилжээ.

Эрэгтэй болоод тэрээр боксоо хаясангүй. АНУ-д трансжендер боксчдыг эмэгтэйчүүдтэй тоглохыг зөвшөөрдөг. Харин Патрисио эрчүүдтэй тулалдахыг хүсч байв. Калифорнийн спортын комисс 2016 онд түүнд эрчүүдтэй тулалдах зөвшөөрөл өгөв. Харин Патрисио улам даварч, сонирхогчдын түвшинд бус, мэргэжилд хүч үзэхийг хүслээ.  Гэсэн ч албан ёсны өрсөлдөгч олдохгүй  байсан тул нэг хэсэгтээ гудамжны тулаануудад оролцож явсан байна. Энэ хооронд хэд, хэдэн удаа тулаан товлосон ч цуцлагджээ.

Боксын дэвжээнд эрэгтэй боксчныг сөхрүүлсэн анхны трансжендер тулаанч

“Тэд намайг эмэгтэй хүн байсныг мэдээд л тулаанаа цуцалдаг байсан. Үнэндээ бол тэд ялагдахаас л айсан гэж би боддог” хэмээн Патрисио ярьж байна. Гэхдээ үнэн хэрэгтээ бол эмэгтэй хүн байсан гэдгээс гадна санхүүгийн төлөвлөгөө байгаагүй нь тулаан зохион байгуулахад саад болж байсан аж. Эцэст нь тэрээр Лонг Бич хотын ЛГБТ төвөөс санхүүжилт олж авснаар түүхэнд үлдэх тулаанаа хийх боломж бүрджээ.

Боксын дэвжээнд эрэгтэй боксчныг сөхрүүлсэн анхны трансжендер тулаанч

Патрисиогийн өрсөлдөгч нь Мексикийн Хюго Агуиллар гэгч бөгөөд өмнө нь мэргэжлийн дэвжээнд таван тулаан хийж, бүгдэд нь ялагдсан нэгэн байв. Гэсэн ч энэ нь түүхэн ялалтын үнэ цэнийг буруулахгүй гэдэг нь мэдээж юм.

Ялсныхаа дараа Патрисио өөртэй нь яг эр хүн шиг тулалдсан өрсөлдөгчдөө талархал илэрхийлээд “Энэ бол зөвхөн эхлэл. Би эргэж ирнэ” хэмээн баяртайгаар өгүүлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.