А.Эрдэнэбаяр: Ардын нам, Ардчилсан нам хоёрыг татан буулгая

olloo_mn_1461111533_manan3Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс  МАН, АН-ыг татан буулгах асуудлаар Улсын Дээд шүүхэд өргөдөл гаргажээ.

Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний Удирдах зөвлөлийн дарга А.Эрдэнэбаяр “Монголчууд МАН болон АН -ыг сонгож,  тэдний эвсэж нэгдсэн халаасны  бүлэглэлүүдээр  улсаа тоглуулаад  хэдий болтол харж суух вэ. Монголчууд  ухаарах цаг ирсэн. Энэ хоёр намын  хатуу  гишүүнчлэлээс татгалзах хэрэгтэй. Төрийн эрх мэдлийг 29 жил ээлжлэн  барьж,  намын бүлэглэл хоорондын тохироогоор Монголын байгалийн баялагийг болон төрийн өмч, хөрөнгө, мөнгө, санхүүг хувааж идэх гэсэн луйварчин хэсэг бүлэг ард түмний нэрийг барьж тоглолт хийж ирлээ. Бүлэглэлүүд  өөрсдийгөө өмгөөлж  хамгаалдаг, төрийн алба болон өндөр албан тушаалыг наймаалцаж бүр цаашлаад хууль хүчний байгуулагыг, өөрсдийн хүмүүсээр дүүргэн  шийдвэрт нь нөлөөлж байна.  Улсын тусгаар тогтнол, эдийн засгийн байдлыг их шуналаасаа болж эвдсэнээ мэддэг ч үргэлж ухаарч буй мэтээр худал ярьдаг, Монголын ард түмний эв нэгдийг буснуулагч намуудыг татан буулгах ёстой.  Энэ асуудлаар бид  шүүхэд хандлаа. Ард түмэн минь дэмжиж өгөөрэй. Монгол Улсын эрх ашгаас давсан намын болон бүлэглэлийн эрх ашиг хэзээ ч байх ёсгүй” хэмээн онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.