Монгол үндэсний олимпийн хороог хэн удирдах вэ

nohodМҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн. Ингэснээр Монгол үндэсний олимпийн хорооны дараагийн ерөнхийлөгчийг сонгох шаардлага гарч тулгарч байна. Энэ сонгуульт ажил 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдана. Харин энэ албан тушаалд хэн очих вэ гэдэг нь одоогоор таамаг хэвээр байна. Гэхдээ нэр дэвшигчид аль хэдий нь тодорч, ил далд байдлаар сурталчилгаагаа явуулаад эхэлжээ.

Одоогоор УИХ-ын гишүүн С.Батболдын хүү Баттүшиг /МҮОХ-ны маркетингийн комиссын гишүүн/, Монголын Волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, Монголын Даамын холбооны Ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын газрын дарга асан Д.Жаргалсайхан, Хөнгөн атлетикийн холбооны Ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар, УИХ-ын гишүүн Л.Энэбиш агсны хүү Мөнх-Очир /Монголын буудлагын холбооны Ерөнхийлөгч/, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ото буюу Ж.Отгонцагаан, УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Олимпийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр нарын хүмүүс олимпийн хорооны Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор илэрхийлээд байгаа аж.

Дөрөвдүгээр сарын 25 хүртэл зай байна. Тиймээс эдгээр хүмүүс дээр дахин өөр нэр дэвшигч нэмэгдэж магадгүй. Мөн хасагдаж ч болох юм. Ямартай ч Д.Загдсүрэн тэтгэвэрт гарах цаг болсон учраас түүний албыг залгамжлах хүн хэрэгтэй. Харин залуу эрч хүчтэй хүн хэрэгтэй юу, хашир туршлага хэрэгтэй юу гэдгийг ирэх дөрөвдүгээр сарын сонгуулийн үр дүн шийднэ.

http://undesten.mn/80411.html


URL:

Сэтгэгдэл бичих