4 сая ам.долларын будлианы эзэн нь “ГОЛОМТ БАНК” уу?

19

Авилга, хүнд суртал, хээл хахууль, хууль хяналтыг гартаа атгасан улс төрчдийн бүлэглэлийн дарамтад олон жил дарлуулсан залуус одоо л шударга үнэний дуу хоолой болж байх шиг. Өөрөөр хэлбэл “Алтан дорнод Монгол” компанийн ТУЗ-ын дарга Т.Ганболдын өгсөн цуврал ярилцлага, үүнтэй зэрэгцсэн Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын өгсөн тайлбар дуулиан тарьсан явдал. Дуулианы гол учир нь Т.Ганболд “Алтан Дорнод Монгол” компанийг Оросын иргэн С.В.Паушокоос авсан нь Д.Дорлигжавын багт таалагдаагүй тул цагдан хоригдож, түүнээсээ мултрахын тулд 2011 онд дөрвөн сая ам.долларын авилга өгч байсан тухайгаа ярьсанд хамаг үнэн оршиж буй.

Ингэхдээ тухайн үеийн УЕП Д.Дорлигжавын дүү Д.Баатарын компанийн дансаар дамжуулан өгсөн аж. Өчигдөр үүрээр УЕП асан Д.Дорлигжавыг Авилгатай тэмцэх газраас өөрийн төрсөн дүү Д.Баатарын хамтаар цагдан хорьсон явдал үүнтэй холбоотой ч байж мэдэх юм. Энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн олон эрх мэдэлтнүүдийн булхай ил болж мэдэх ч хамгийн анхаарал татахуйц зүйл нь тэдгээр нөхөд мөнгөө “Голомт банк”-аар дамжуулан гуйвуулсан явдал. Өөрөөр хэлбэл, тус банк гарын үсгийн эрхтэй эздэд нь мэдэгдэлгүйгээр мөнгө шилжүүлээд татдаг төдийгүй, андуурч мөнгө шилжүүлсэн гэсэн бичиг гаргуулж байсан яриа нь ноцтой байлаа.

Тодруулбал, Д.Дорлигжав Бадарчийн Жаргалмаа сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, “Манай дүүгийн Голомт банкнаас авсан зээлийг хаасан. Т.Ганболдын төлбөр мөнгө нь дутуу байсан юм байна лээ. Голомтын захирал Д.Баясгалан, Т.Ганболд, манай дүү Д.Баатар нар ярилцаж суугаад зээлээ хаалгахаар болсон. Гэтэл удалгүй манай дүүгийн данс руу андуурч хоёр сая ам.доллар шилжиж орж ирсэн байсан. Ингээд Голомт банк руу ярихад дарга нартайгаа асуудлыг тодруулаад, андуурч орж ирсэн гүйлгээ байна гээд буцаагаад явуулсан” хэмээж байв. Гэтэл “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдын “Цэнзургуй яриа” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа “Голомт банкаар орсон гэх дөрвөн сая ам.доллароос нэг ч төгрөг буцааж ирээгүй. Нийт энэ хүний авсан мөнгөн дүнгийн тодорхой хэсэг нь юм шүү. Бүтэн хэмжээгээрээ хууль хяналтын байгууллагад шалгагдаад явж байна. Би дутуу мөнгө хийгээгүй. Төлбөрөө бүрэн хийсэн” гэж ярив.

Хамгийн гол нь “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдын ярьж буй үнэн бол “Голомт банк”-ны андуурч орсон гүйлгээ байна хэмээн буцаан татсан, бараа таваар худалдан авахаар тохиролцож дансандаа орсон мөнгийг хариуцагчийн гарын үсэггүйгээр өрөндөө суутгадаг зэрэг нь асуудал болоод байгаа юм

Монголын банк санхүүгийн салбарт тодорхой байр суурь эзэлчихсэн “Голомт банк”-нд аюулгүй байдлын хяналт шалгалт гэх зүйл ер алга бололтой. Монголдоо битгий хэл олон улсад нэр хүндтэй банк байтал, Авилгачдын мөнгөө шилжүүлдэг банк болж, хэн дуртай нэг иргэнээс их хэмжээний мөнгө ямар ч хяналт шалгалгүй нөгөө иргэний компанийн данс руу хийчихсэн байхад өөр хоорондоо тохиролцож байгаад татаад авчихдаг зэрэг. Энэ бол яалт ч үгүй “Голомт банк”-ны олон мянган харилцагч нарын хувьд болгоомжлох мэдээлэл билээ. Банктай холбоотой олон сөрөг мэдээллүүд байдаг ч банк бол Монголын эдийн засгийн гол тулгуур багана байсаар ирсэн. Энэ мэт мэдээллийн цаана зөвхөн банк ч бус Монголын эдийн засаг, банк санхүүгийн салбар доголдох ноцтой аюул учирч мэдэх тул Голомт банкны асуудлаар Д.Баясгалан захирал үүнд яаралтай тайлбар өгөх хэрэгтэй.

20

Fact.mn

Т.Номун


URL:

Нэр: Affiliate Bots MAKING $6,457 per WEEK Огноо: 30 January 2019

Sites we Like…

Here are some absolutely unrelated internet websites to ours, nonetheless, just take a second and visit the website…

Нэр: Get Super Slim in 7days Огноо: 2 February 2019

Sites we Like…

Here are some totally unrelated websites to ours, nonetheless, i think you should take a second and visit the website…

Нэр: Autopilot Money Machine Огноо: 3 February 2019

Recent Blogroll …

You may take a second to stop by the content material from this websites we have linked to on this post…

Нэр: painters and decorators Огноо: 19 April 2019

You must see this website …

We came across a cool web page that you simply could possibly enjoy visiting …

Нэр: home visit opticians Огноо: 25 April 2019

Wonderful story …

Here are a couple of unrelated data, nonetheless really really worth taking a your time to visit this website

Нэр: kyk yurtdýþý burs Огноо: 23 May 2019

Just check this …

Just take a second to go to the web-sites we’ve linked to …

Нэр: 37 nerenin kodu Огноо: 23 May 2019

Finding this site…

Wow, this paragraph is nice and very informative.

Нэр: Manji Law Огноо: 24 May 2019

Great websites from the internet…

Exceptionally well written! Let me suggest you this interesting websites …

Нэр: ted.com Огноо: 18 June 2019

You must see this website …

We came across a cool web site that you may well take pleasure in visiting …

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.