Салбараа мэддэггүй сайд төрийн мөнгийг барсаар байх уу

HJIЭрчим хүчний салбар өнгөрсөн онд хамгийн их дуулиан дагуулсан. Орон даяар цахилгаангүй болсноос эхлээд Амгалангийн цахилгаан станцад гарсан осол, хүүхдийн амь эрсэдсэн шуугиан олны бухимдлыг төрүүлсэн. Гэлээ гээд сайд байтугай салбарын дарга ч хариуцлага хүлээсэн чимээ сонсогдоогүй. Үүний шалтгаан нь тухайн салбарыг удирдаж байгаа эрхмийн ов мэх даацтай болсны үр дүн болов уу. Эрчим хүчний хангамж таг зогссоны хариуцлагыг гарцаагүй хүлээх болоход станцын хурган дарга руу бухаад өнгөрснийг олон нийт санаж л байгаа.

Сүүлийн үеийн жишээ гэхэд л өөрийнх нь буруу шийдвэрийг шүүмжилсэн нэгнийг дэвшүүлэн зайлуулах замаар дарж авсан гэх яриа ч эрчим хүчний салбарынхнаас утаа угаар мэт “үнэртэж” л байна. Өнгөрсөн онд Ц.Даваасүрэн сайд 96 дугаартай тушаал гаргаж, салбарынхаа төрийн өмчийн 32 компаниас мөнгө босгох албан даалгаврыг Эрчим хүчний зохицуулах хороонд хаягласан байх юм.

Уг албан тоот, ТӨХК-иудаас авах мөнгөн дүнгийн жагсаалт хэвлэл мэдээллийн хэрэгслээр бишгүй цацагдсан. Өөрийнх нь туслахаар ажиллаж байсан нэгнийг ажилтай байлгахын тулд Сургалт судалгааны төвийг тусдаа хуулийн этгээд болгож, санхүүжүүлэхээр төрийн өмчит компаниудаас мөнгө татсан нь тэр байж. ДЦС-4-өөс 81 сая, УБЦТС компаниас 53 сая, ДЦС-3-аас 47 сая, Дархан, Эрдэнэтийн дулааны станцаас 68 сая гэх мэтээр хөвөрч өгнө. Харин төрийн өмч дагнасан компаниудаас 584 сая төгрөг төвлөрүүлэхээр шийдсэн мөртөө хувийн хэвшлийн хувьцаат компаниудаас ердөө хорин сая төгрөг авах тушаал буулгасан аж. Тухайлбал, “Пауэр юнит” ХХК 309 мянга, “Электрик ком” ХХК 367 мянга, “Биндэгноров” ХХК 385 мянган, “Титан грид” ХХК 245 мянган төгрөг тушаахаар болжээ. За яахав, салбараа мэддэг сайд хаанаас хэдэн төгрөг татахад эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байж болохыг тооцсон гэж үзье. Төрийн санг атгаж байхдаа төвлөрүүлдэг аргад эрэмшсэн сайдын ажил явуулах арга барил гэж ч таамаглаж болох л доо. Гэхдээ Засгийн газрын хуралдаанд хэлэлцэлгүй дур мэдэн хуулийн этгээд байгуулж, санхүүжилт босгосон шүүмжлэлийг нам дарсан нь сайдын хэр ов мэхтэйг бас харуулав. Гэтэл дээрх 604 сая төгрөг нь бага гэлтгүй татвар төлөгчдөөс төрд хураасан мөнгөнөөс гарч байгаа шүү дээ.

Хэрэв салбараа мэддэг сайд байсан бол үүний оронд зөвхөн ДЦС-4 ТӨХК-иас дээрх мөнгийг гаргуулах ухааныг сийлэх байсан юм. Өнгөрсөн онд ДЦС-4 ТӨХК-ийн “үйлдвэрлэдэг” нарийн ширхэгт үнснээс гурван тэрбум төгрөгийг инженер, хурган дарга нар нь босгосон. Энэ нь үнснээс улсын орлогод орох ёстой байсан мөнгийг хувийн компаниараа дамжуулан хууль бусаар ашигласан гэсэн үг. Энэ тухай шуА-ийн хүрээлэнгийн эрдэмтэд хүртэл ярьж байна.

Дампуу яамныхан юу ч хийлгүй, утаагаар амьсгалдаггүй юм шиг даналзаж явна

“ДЦС-4” ТӨХК жилд 340 мянган тонн үнс гаргаж байгаагийн 30 мянган тонн нь нарийн ширхэгт үнс юм. Монгол Улсын хэмжээнд зөвхөн энэ станц л нарийн ширхэгт үнс гаргах боломжтой бөгөөд найман зуухны нэгд нь суурилуулсан цахилгаан шүүлтүүрийн тусламжтайгаар түүнийг гаргаж авдаг. Орос ах нар тус станцад 1987 онд шатсан үнсийг цахилгаанаар нарийн шүүлтүүрээр тогтоож авдаг технологийг суурилуулж өгсний буянаар үнснээс хүртэл олон тэрбумыг олж байна. Цахилгаан шүүлтүүрээр боловсруулсан нарийн ширхэгт үнсийг соц нийгмийн үед цементийг орлуулан бетоны бүтцэд ашиглаж байсан ч Цөмийн энергийн газраас хориглож байлаа. Гэсэн ч өнгөрсөн жил шинэ стандарт тогтоож, үйлдвэрлэлд нэвтрүүлж эхэлжээ. Үүнийг л ашиглаж ДЦС-4 ТӨХК-ийнхан бетон үйлдвэрлэгч компаниудад нийлүүлж эхэлсэн байна. Хогийг хоол болгож байгааг буруутгахаас илүүтэй улсын төсөвт орох ёстой мөнгө хувийн компани, мэдээлэлд ойр байсан нэгний халаас руу гулсаж байгаа нь ноцтой зөрчил. Эрхэм  Ц.Даваасүрэн сайдтан энэ тухай мэддэг гэж бодохгүй байна. Хэрэв мэддэг бол хууль бус үйлдлийг өөгшүүлсэн хэрэгт унах учраас огт мэдээгүй л гэнэ биз. Эс бөгөөс “Арван хувийн” гэх нэрийнхээ утгыг ч бодитоор ашигласан юм билүү, хэн мэдлээ. Анх түүнд “арван хувийн” гэх угтал “чимэг”-ийг нэг танхимд суугаа Ц.Нямдорж өгч байсан билээ. Ц.Даваасүр эн сайдын салбараа мэддэггүйн бас нэгэн жишээг эрчим хүчнийхэн инээд наргиандаа ярьсаар удаж байгаа гэнэ. ОХУ-д болсон нэг том хуралд оролцохдоо эрчим хүчний салбарынхан Эгийн голын усан цахилгаан станцын асуудлыг ярихгүй байхаар тохиролцсон ч Ц.Даваасүрэн сайд “том хүн” болж харагдах гээд тохирооноос буцжээ. Сайдыг Эгийн голын станц ярингуут оросууд өлгөж аваад Байгал нуурын экологид нөлөөлөх талаар гомдоллож манай эрчим хүчний хангамжийн талаар “шалгалт” авсан юм дагуу даа. Тэрбээр Эгийн голын усан цахилгаан станц барих асуудлыг хөндсөний гороор оросууд ЮНЕСКО-д хандан “Монгол Улс усан цахилгаан станц барьж өвд орсон Байгал нуурт нөлөөлөх гээд байна” гэсэн хов хүргэжээ. ЮНЕСКО-гоос Эгийн голын усан цахилгаан станц барих ажлын судалгааг нарийвчлах чиглэл өгснөөс тус станцын ажил хойшлогдоод байгаа гэх. Хэрэв эрхэм сайд саймшрах гээд гай болоогүй бол эрчим хүчний хомсдолтой манай улсад усан цахилгаан станц нэг өдрийн өмнө ч болов ашиглалтад орох нь хэрэгтэй сэн.

Энэ мэт салбараа самардаж буй сайдын жишээ дуусахгүй нь. Өнгөрсөн хугацаанд эрчим хүчний салбарт бодитоор оршиж буй дутагдлыг ТЕГ-ынхан ч УИХ-ын гишүүдэд мэдээлж байна. Энэ тухай удахгүй өгүүлэмз.

ЗГМ сонин


URL:

Нэр: هدیه تولد Огноо: 15 February 2019

Great websites from the internet…

Very well written! Let me suggest you this interesting websites …

Нэр: کادو تولد Огноо: 17 February 2019

Today, I went to the beach front with my children. I found a sea shell and gave it to my 4 year old daughter and said “You can hear the ocean if you put this to your ear.” She put the shell to her ear and screamed. There was a hermit crab inside and it pinched her ear. She never wants to go back! LoL I know this is totally off topic but I had to tell someone!
کادو تولد https://www.instagram.com/p/BsIVDypn_fE/

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.