МАНАН нурах дөхсөөр…

1465805838_mananМонголчууд шударга ёсны хувьсгал хийхээр дахин сэрлээ. Өөрөөр хэлбэл 1990 оноос хойш хоёр дахь түүхэн жагсаал төв талбайд болж, тэмцлийн хэлбэрээ улс төрийн суултаар үргэлжлүүлэхээ мэдэгдээд байгаа. Сэрсэн Монголыг одоо юу ч зогсоож чадахгүй гэдгийг задарсан авилгач дарга нар ойлгох цаг болжээ. МАНАН дэглэмийн хамгийн сүүлчийн албан тушаалтан М.Энхболдыг огцруулсан цагт дараа дараагийн олон авилгач дарга нар ард түмний хяналтаас айж шударга ажиллах нь дамжиггүй.

Цагаан дээр хараар бичигдсэн хуулийн үсэгнүүдээс илүү ЁС ЗҮЙ гэж УИХ-ын гишүүн, төрийн хүнд байдаг. Гэтэл УИХ-ын дарга М.Энхболд эцсээ хүртэл гүрийж суугаагийн цаана түүний бүлэглэлийн маш олон тонон дээрэмдсэн гэмт үйлдлүүд нь илрэх гээд байгаа учир бул хар чулуу болж суугаа бололтой.

Тэрээр ингэж мэлзэхийн цаадах гэмт үйлдлүүд асар ихээр тоологддогын нэг жишээ өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Төрийн банкнаас тухайн үеийн сангийн сайд асан Б.Чойжилсүрэнтэй хамсарч 20 тэрбум төгрөгийг гаргуулан авсан гэх ноцтой үйлдэл дуулддаг.

Хамгийн ноцтой нь сангийн сайд асан Б.Чойжилсүрэн Төрийн банкыг 5.0 тэрбум төгрөгөөс дээш санхүүжилтийг гаргахгүй байхыг үүрэгдсэн атлаа түүнд хамааруулахгүйгээр 20 тэрбум төгрөгийг эрх мэдлээрээ далайлган гаргуулахыг зөвшөөрсөн байдаг. Тэгээд бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дөхчихсөн 2017 оны зургадугаар сарын 23-ны өдөр шүү дээ. Гэтэл одоо тэр их мөнгийг төлөх эзэнгүй болчихоод сууж байна. Энэ бол МАНАН бүлэглэлийн шударга бус үйлдлүүдийн зөвхөн нэг хэсэг. Иймээс УИХ-ын дарга М.Энхболд маш олон гэмт үйлдлүүд нь баригдах вий гэхээс үхтлээ айж байгаа учир сандал ширээнээсээ зүүгдсээр байгаа юм.

Гадны өндөр хөгжилтэй оронд бол ийм хэмжээний авилгачдыг эрт дээр нь илрүүлэн тохирох шийтгэлийг нь өгч чаддаг. Тэр ч бүү хэл ийм хэмжээний гэмт үйлдэл хийх нь битгий хэл хүүхдээ улсын унаагаар хүргэсэн хэргээр огцордог. Улстөрийн соёлыг асар ихээр дээдлэж өөрсдөө огцордог жишиг ч үйлчилдэг.

Өнөөдөр манай улсад Шүүх, прокурор, АТГ гээд хууль хяналтын бүх л байгууллага МАНАН-ийн эрхшээлд байгаа цагт ард түмний баялаг цөөн хэдэн гэр бүлийн өмч байсаар л бид тэдэнд дээрэмдүүлсээр л амьдрах болно. Иймээс энэ бүгдийн цаана нуугдсан аварга том тогтолцоог нурааж ард түмэн төрийн эрх мэдлээ эргүүлэн олж авахын төлөөх тэмцэл эхэлсэн байж таарна. Хэрэв өнөөдрийн үйл хэрэг өрнөөгүй байсан бол харийнхан өөрсдийн хөл гар болсон улстөрчдөөр дамжуулан Монголын баялагт бүрэн эзэн сууна гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Баялагаа алдсан хүн эрх чөлөөгөө, ээж аавыгаа,эх орноо гээд бүгдийг алддаг жамтай.

http://undesten.mn/80749.html


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих