Үдийн цай хөтөлбөр үдийн хоол болгоход жилд 300 тэрбум төгрөг зарцуулна

31УИХ-ын энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл  багтсан байна. Уг хуулийн төслөөр Үдийн цай хөтөлбөр Үдийн цай болох юм. Уг хуулийн төслийг дэлгэрэнгүйгээр хүргэж байна.

Сурагчид өдрийн 1/3-ийг сургууль дээрээ өнгөрүүлдэг хэдий ч үдийн цайнаас авах илчлэгийн хэмжээ нь хоногийн хоол хүнснээс авбал зохих нийт илчлэгийн 15 хувьтай тэнцүү буюу илч зарцуулалт, шаардлагатай шим тэжээлийг нөхөж чадахгүй байна. Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн үндэсний 5 дугаар судалгааг 2016-2017 онд зохион байгуулсан. Судалгаанд Монгол Улсын 21 аймгийн 94 сум, нийслэлийн 8 дүүргийн 30 хорооны 5 хүртэлх насны 2251 хүүхэд, 6-11 насны 1755 хүүхдийг хамруулсан бөгөөдсудалгааны дүнгээр 6–11 насны хүүхдийн 7.3 хувь өсөлт хоцролттой, 2.8 хувь туранхай, нийт хүүхдийн 22.2 хувь илүүдэл жинтэй, 6.4 хувь таргалалттай байна. Мөн эрүүл бус хүнсний хэрэглээ нилээд түгээмэл, бараг бүх хүүхэд ямар нэг төрлийн эрүүл бус хүнс хэрэглэдэг, 10 хүүхэд тутмын 8 орчим нь чихэрлэг ундаа болон шарж болгосон хоол хүнс хэрэглэдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Энэ нь эцэг эх, хүүхдийн хоол, шим тэжээлийн талаарх мэдлэг дутмаг, хооллох зөв дадал хэвшил төлөвшөөгүйтэй холбоотой төдийгүй үдийн цайны чанар, аюулгүй байдал, зохион байгуулалт хангалтгүй байгаа нь ч үүнд тодорхой нөлөөтэй.

Манай улсад сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг зохицуулсан эрх зүйн орчин төдийлөн бүрдээгүй байна. Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 194 дүгээр тогтоолоор “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2006 оны 379/341 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан журмын дагуу 1-5 ангийн сурагчдад зардлын норматив болох 600 төгрөгт багтаан үдийн цайны үйлчилгээг зохион байгуулж байна.

“Үдийн цай” хөтөлбөрийн анхны санаачлага нь хүүхэд бүрт 1 аяга сүү, үр тарианы шинэ бүтээгдэхүүнээр хангахаар төлөвлөгдөж байсан хэдий ч чихэрлэг бүтээгдэхүүн давамгайлсан, шим тэжээлийн хувьд хангалтгүй хүнсний бүтээгдэхүүнээр сурагчдыг хангах явдал түгээмэл боллоо. Хөтөлбөр хэрэгжсэнээр сурагчдын хичээлийн ирц сайжран, сурлагад ахиц гарч, хүнсний жижиг, дунд үйлдвэрүүдэд ажлын байрны тоо нэмэгдэн, эдийн засагт дэмжлэг үзүүлж байгаа хэдий ч “Үдийн цай”-аар олгож буй хүнсний бүтээгдэхүүнүүд эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг тэр бүр хангаж чадахгүй байна. Дунд сургуулиуд үдийн цайны мөнгөнөөс хэмнэлт гарган өөр зориулалтаар зарцуулдаг, сургуулийн гал тогоог бусдад түрээсээр ашиглуулдаг гэх мэт зүй бус харилцаа үүссэн төдийгүй нэгэн бизнес болон цэцэглээд байгаа нь холбогдох судалгаанаас харагдаж байна.

2018 оны байдлаар 169 орны 338 сая хүүхэд “Сургуулийн хоол” хөтөлбөрт хамрагдаж байна. Түүнчлэн Сургуулийн хүүхдийн хоолны үйлчилгээгхуульчлан мэргэжлийн удирдлагатай хэрэгжүүлэх нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, хүүхэд хамгааллын бодлого болдгоос гадна өрхийн төсвийн 10%-ийг хэмнэдэг гэж үздэг байна. Мөн хоол шим тэжээлийн төлөө оруулсан 1 төгрөг бүр 16 төгрөгийн үр ашиг авчирдаг буюу 16 дахин нэмэгддэг хөрөнгө оруулалт гэсэн тооцоолол ч байдаг.

Сурагчдын түгээмэл хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд нь ихэвчлэн төрөл бүрийн хүнсний нэмэлт агуулсан бүтээгдэхүүнүүд байгаа бөгөөд шинжилсэн чихэр, ундаа жүүсний 20 дээжийн 15-д нь 12 төрлийн (нэг бүтээгдэхүүнд 1-4 төрлийн) хүнсний будагч бодис илэрсэн байна. Эдгээр будагч бодис дотор олон улсад хүнсэнд хэрэглэхийг хориглосон эсвэл хязгаартай хэрэглэхийг зөвлөсөн будагч бодис байв.

Иймд “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах арга хэмжээг шим тэжээлийн мэдлэг олгох, зөв зохистой хооллох дадал төлөвшүүлэх сургалт, мэдээлэлтэй нягт уялдуулан хэрэгжүүлэх нь чухал юм. Эдгээр арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд мэргэжлийн хүний нөөц, төсөв санхүү, оновчтой зохион байгуулалт зайлшгүй шаардлагатай бөгөөд уг асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг УИХ-ын найман гишүүн санаачлан боловсруулсан байна.

Энэхүү хууль хэрэгжсэнээр сурагчдын насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсийг стандартын шаардлага хангасан орчинд мэргэжлийн хүний нөөцтэйгөөр бэлтгэж, оновчтой зохион байгуулах нөхцөл бүрдэж, сурагчдын эрүүл мэнд, суралцах чадварыг дэмжиж, ирээдүйн эрүүл иргэн бий болох боломж нэмэгдэнэ. Түүнчлэн сургуулийн хоол үйлдвэрлэл нь орон нутгийн болон үндэсний хүнс үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах аж.

Тэгвэл энэ хуулийн төсөл хэрэгжихэд жилд 300 тэрбум төгрөг зарцуулагдах юм. Тодруулбал, улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд нийт1284 тогоочажиллаж байгаа бөгөөд тусгайлсан “хоол зүйч” албан тушаал байхгүй. Боловсролын салбарын 2017-2018 хичээлийн жилийн статистик мэдээгээр төрийн болон орон нутгийн өмчийн 652 сургууль байгаа бөгөөд үүнд 325 дотуур байртай сургуульднийт 889 тогооч ажиллаж байгаа бөгөөд нэг сургуульд 1-8 дотуур байрны тогооч ажиллаж байна. Энэ нь 40 хүүхэд бүрд 1 тогооч дунджаар ногдож байна. Хоол бэлтгэх хугацаа болон чанарыг нэмэгдүүлэх зорилгоор 35 хүүхдэд нэг тогооч ногдох байдлаар төлөвлөхөд нийт 1006 тогооч хэрэгтэй бөгөөд энэ нь одоо байгаа тогоочийг 119-өөр нэмэгдүүлэх хэрэгтэй юм.  Мөн бага ангитай бүх сургуульд үдийн цайны тогооч болон туслах тогооч ажиллуулахаар тооцоо хийлээ. Үүнд бага ангитай 663 сургуульд 1 үдийн цайны тогооч, бага ангийн 1000 хүүхэд бүрт 1 туслах тогооч байхаар тооцооллоо. Үүнд нийт 626 тогооч, 686 туслах тогооч шаардлагатай. Хоол зүйчийн хувьд бүх төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль бүрт 1 хоол зүйч ажиллахаар тооцсон. Нийт 652 хоол зүйч шаардлагатай.

Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолд нэр дурдсан албан тушаал байхгүй тул 7 дугаар хавсралтын дагуу хоол зүйчийг ТҮ-4 дүгээр зэрэглэл, тогоочийг ТҮ-3 дугаар зэрэглэл, туслах тогоочийг ТҮ-1 дүгээр зэрэглэлд дунджаар үндсэн цалинг тооцсон бөгөөд үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл болон хөдөө орон нутгийн нэмэгдлийг сургалтын менежерийн албан тушаалаар дүйцүүлэн тооцлоо.

Цалингийн зардал жилийн дүнгээр: 39.0 тэрбум төгрөг шаардлагатай.

/мянган төгрөгөөр/

Зориулалт Сараар Жилээр
Үндсэн цалин         1,219.8             14,637.6
Ур чадварыннэмэгдэл              97.6               1,171.0
Үр дүнгийнурамшуулал            183.0               2,195.6
Нийт цалинхөлс         1,500.4             18,004.2
Нийт шаардлагатай орон тоо         2,083.0                        -  
Нийт цалингийн зардал  3,125,234.8      37,502,817.8
Нийгмийн даатгалыншимтгэл     124,955.7        1,499,468.4
Нийт зардал  3,250,190.5      39,002,286.3

Зардлын төрөл Тоо хэмжээ Нэг бүрийн зардал

/өгрөг/

Нийт зардал /төгрөг/
Хүүхдийн хоолны зардал 309,355 2,400 137.0 тэрбум
Нэмэлт орон тоо 6 Үндсэн цалин, ур чадварын нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал зэрэг багтсан 78.0 тэрбум
Хоолзүйч, тогооч, туслах огооч, бэлтгэгч, угаагч, үйлчлэгч
Шинээр гал тогоо барих 40 900 сая 36.0 тэрбум
Гал тогоонд засвар үйлчилгээ хийх 170 250 сая 42.5 тэрбум
Тоног төхөөрөмж нийлүүлэх 430 15 сая 6.5 тэрбум
Бүгд     300.0 тэрбум

2017-2018 оны хичээлийн жилд огт гал тогоогүй төрийн өмчийн 40 сургууль, өрөө тасалгааг тохижуулан гал тогоо хйиж буй төрийн өмчийн 170 сургууль байна.

Нэг сургуульд 16  нэр төрлийн гал тогооны тоног төхөөрөмж, сав суулга нийлүүлж байгаа бөгөөд багцийн үнэ нь 15 сая төгрөг байна.

Сурагчдын үдийн цайг үдийн хоол болгох энэ төслийн анхын хэлэлцүүлгийг энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм.

Хэрвээ энэхүү  хуулийн төслийг хоёр, гурав болон эцсийн хэлэлцүүлгүүдээр батлах юм бол Үдийн цайг Үдийн хоол болгох хөтөлбөр  2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх  юм байна.


URL:

Нэр: Facebook Auto Join Groups Огноо: 2 February 2019

Finding this site…

Wow, this piece of writing is pleasant and very informative.

Нэр: Make Money on Auto-pilot 2019 Огноо: 3 February 2019

Read was interesting, stay in touch….

Well written!

Нэр: هدیه تولد Огноо: 15 February 2019

Wonderful story …

Here are some unrelated information, nevertheless seriously worth taking a your time to visit this website

Нэр: کادو ولنتاین Огноо: 17 February 2019

I was very pleased to find this web-site.I needed to thanks to your time for this excellent read!! I positively enjoying every little little bit of it and I have you bookmarked to check out new stuff you blog post.
کادو ولنتاین https://www.instagram.com/p/BsnVeBdHpBe/

Нэр: painters and decorators london Огноо: 18 April 2019

You should check this out…

Here are some entirely unrelated web sites to ours, on the other hand, just take a moment to visit …

Нэр: specsavers home visit Огноо: 25 April 2019

Websites we think you should visit…

Sites of interest we’ve a link to…

Нэр: Stonestreet Leather Огноо: 24 May 2019

Recent Blogroll …

You may take a second to pay a visit to the content from this web pages we’ve linked to on this post…

Нэр: What is Contemplative Practice Огноо: 27 May 2019

Sites we Like…

Here are some completely unrelated internet sites to ours, even so, i think you should take a second and visit the website…

Нэр: E Dirt Огноо: 14 June 2019

Sites we Like…

Here are some absolutely unrelated internet sites to ours, however, just take a second and visit the website…

Нэр: Ikov Votes Bot - Get Unlimited Votes Огноо: 4 July 2019

Wonderful story …

Here are several unrelated data, nevertheless genuinely really worth taking a your time to visit this website

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.