Зөрчлийн хуулиар сэтгүүлчийг торгодог атлаа байгаль орчны гэмт хэрэгтнүүдэд ял завшуулж байна

51077045_280230689297946_6280074435449847808_nЧ.ЗОТОЛ

Зөрчлийн тухай хууль нийгэмд олон маргааны суурийг тавиад байгаа билээ. Өнгөрсөн онд таван сэтгүүлч Зөрчлийн хуулиар торгуулсан бол өнөөдөр цагдаа, шүүхэд дуудагдаж байгаа нь цөөнгүй. Энэ хууль сэтгүүлчид, тэр дундаа эрэн сурвалжлах чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдэд сөргөөр нөлөөлж байгаа. Цаашлаад иргэдийн үнэн бодит мэдээлэл олж авах, мэдээллээр хангагдах эрхэнд нь халдаж байгааг хэлэхгүй байж боломгүй Ер нь бол худал мэдээлэл, гүтгэлэг тараахыг хуулиар хязгаарлаж байна гээд бодит мэдээлэл хайж буй сэтгүүлчийн үйл ажиллагааг хааж, бооход хуулийн зорилго чиглэж байна уу гэдгийг судлаач, өмгөөлөгчид хэлдэг. Тэгвэл Зөрчлийн хуулиар сэтгүүлчдэд торгууль шийтгэл ногдуулж байгаа атлаа байгаль орчныг хохироосон томоохон эргүүгийн гэмт хэргүүдийг зөрчилд тооцож ял завшуулж байгаа асуудлаар хуульч, өмгөөлөгч Ц.Монгол маргааш 11 цагаас “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийхээр боллоо. Сэтгүүлчдээ идэвхтэй оролцож, эрхээ хамгаалцгаая.

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих