НАЙЗЫНХАА АЗАРГА АДУУГ ХУЛГАЙЛЖ, НЯДЛАН БОРЛУУЛАХ ГЭЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЖЭЭ

1“Сар шинэ-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд орон нутгийн замд хийсэн хяналт шалгалтаар тус аймгийн Мөнххаан сум дахь сум дундын цагдаагийн хэсгийн алба хаагчид малын хулгайн хэрэг илрүүлжээ. Тодруулбал, бусдын азарга адууг нядлан, Хэнтий аймаг руу борлуулах зорилгоор тэээрлэж явахад нь илрүүлсэн байна.

Тус хэрэг нэгдүгээр сарын 30-нд болсон бөгөөд Сүхбаатар сумын Цагаан айраг гэдэг газраас бусдын есөн тооны адууг Баруун-Урт сумын харъяат Г, О нар бүлэглэн хулгайлж, нядалжээ. Есөн адууны нэг нь хурдан удмын адуу байсан байна. Мөн хэргийг үйлдсэн этгээдүүд хохирогчийн найз нь байсан гэдгийг цагдаагийн алба хаагчид хэллээ.

Мөнххаан сум дахь сум дундын цагдаагийн хэсгийн алба хаагчид шуурхай ажилласны дүнд ийнхүү хэргийг илрүүлж, найман адууны махыг хохирогчид буцаан олгосон байна. Нэг адууны махыг хэрэг үйлдэгчид сумандаа борлуулсан байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.