СУРАГГҮЙ БОЛСОН СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ БҮСГҮЙГ ОЛЖЭЭ

2035

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр багийн 6 дугаар гудамжны 7 тоотод оршин суугч иргэн Х /24 настай эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 02.13-ны өдрийн 22:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон. Энэ тухай дуудлагыг өчигдөр (2019.02.14) 00:15 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхний хамт нийт 14 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй аж. Улмаар эрлийн ажиллагааг 04:05-08:00 цагт түр зогсоогоод, өглөө дахин эрлийг эхлүүлж 08:45 цагт 5 дугаар гудамжнаас эсэн мэнд олжээ.

Харин Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багт тус сумын 4 дүгээр гудамжинд оршин суугч 6 настай хүү Г нь энэ сарын 13-ны өдрийн 16:55 цагийн орчим “Ховд” голд /Ө-480236’29”, У-910922’51”/ осолдсон. Энэ тухай дуудлагыг тухайн өдрийн 17:05 цагт хүлээн авсны дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ар гэрийнхний хамт нийт 73 хүн өчигдрийн байдлаар Ховд голын мөсөнд 96 цооног гаргаж, 96 удаа гүний шумбалт, голын харзалсан хэсэгт 3 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоожээ. Эрлийг өнөөдөр 09:00 цагт дахин эхлүүлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих