Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн аварга шалгаруулах “Бүжгийн тэмцээн” амжилттай зохион байгуулагдлаа

width2x_AxOWY4jftQqgk9VАжилчдад урлагийн мэдрэмж гоо зүйн мэдлэг олгох, хөдөлгөөнөөр эрүүлжих, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, олон нийтийн ажилд идэвх санаачлагатай оролцох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй “Цэнгээнт бүжгийн тэмцээн” энэ сарын 1-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

-Тэмцээний шүүгчээр:  Монголын нийтийн бүжгийн спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, зөвлөх багш, ардын боловсролын тэргүүний ажилтан, СТА Н.Дэлгэрмаа, Үндэсний Урлагийн Их Театрын бүжигчин, СТА Э.Уртнасан, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул нар ажиллалаа. Тус тэмцээний нийлбэр оноогоор:

  • Цэнгээнт бүжгийн төрөлд Захиргааны баг ТЭРГҮҮН БАЙР
  • Латин америк бүжгийн төрөлд Поликлиникийн бүжгийн хос ТЭРГҮҮН БАЙР
  • 10 бүжгийн төрөлд 45-аас дээш насны хосоор Поликлиникийн бүжгийн хос ТЭРГҮҮН БАЙР тус тус эзэллээ.


URL:

Нэр: саран Огноо: 5 March 2019

баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийнхэндөө баяр хүргэе энэ их цаг завгүй стресс ихтэй ажлын хажуугаар бүжгийн тэмцээн зохион байгуулж хамт олны таатай сайхан уур амьсгал байгууллагын соёлыг түгээсэнд баярлалаа бүгдээрэнд нь амжилт аз жаргал хүсэн ерөөе Дарханы эрүүл мэндийнхэн

Сэтгэгдэл бичих