Зуун саяын хадгаламжтай сайд

0202-1Хэнтий нутгийнхны итгэлийг өвөртлөн УИХ-д төр барилцаж яваа нэгэн бол ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ. Парламентад анх удаа нэр дэвшин сонгогдсон тэрээр АНУ-ын Харвардын Их Сургуульд Төрийн удирдлагын сургуульд магистр хамгаалсан боловсролтой нэгэн.

МАНАН бүлэглэл, шударга бусын хонгил гээд манай улсын төрийн томчуулын тоглоом гэгдэж болох зүйлтэй удаан хугацаанд тэмцэлдсэн тэрээр хожим хойно ЗГХЭГ-ын даргын суудалд очсон билээ. МАНАН бүлэглэлийн эсрэг тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболдыг суудлаас нь татахын тулд нэр бүхий дөрвөн гишүүнтэй нийлж тэмцэл өрнүүлж хоёр ч удаа жагсаал цуглаан хийсэн.

МАНАН дэглэмийг нураана үгүй хийнэ гэж эхний удаад М.Энхболд -ыг суудлаас нь авсан түүний тэмцэл үүгээр дуусаагүй ээ.

Түүний дараагийн тэмцэл Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг барьж авсанаар эхэлсэн. МАНАН-д орооцолдсон Хууль хяналтын байгууллага, АТГ,Шүүх зэргийн даргыг солих явдал юм.

Түүнийг ЗГХЭГ-ын даргын суудлыг МАНАН дэглэмийн эсрэг хийсэн тэмцлийнхээ төлөөх албан тушаалын шагналаа авлаа гэж хардах хүмүүс цөөнгүй бий. УИХ-ын нэгдсэн хуралдаанаар түүнийг ЗГХЭГ-ын даргад дэмжих санал хураалт явуулахад 88.1 хувийн дэмжлэг авч ЗГХЭГ-ын даргын үүрэгт ажлаа гүйцэтгэж яваа түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг дурдвал.

  • Жилийн орлого – 286’297’000 төгрөг
  • Орон сууц – 1 /206’346’000/ төгрөг
  • Тээврийн хэрэгсэл – Toyota Highlander
  • Мал аж ахуй – Хонь-80 Ямаа – 110 Хурдан удмын адуу – 5 Үхэр – 50 Адуу-10
  • Үнэт эдлэл – 52’500’000 төгрөг
  • Хадгаламж – 104’185’000 төгрөг
  • Хөрөнгө оруулалт – Херо Студи ХХК, Хүлэг Контент ХХК

Эх сурвалж: Сэрүүлэг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.