БОЛЗОЛТ УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО ХУРАЛДЛАА

3158

Өсвөр үеийнхэнд олимпийн соёл, түүх, үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, олимпийн боловсрол ба хүмүүжлийг эзэмшүүлэх, эдгээрээр дамжуулан бие бялдрын өв тэгш хөгжлийг хангах, авьяас, чадварыг нь нээн илрүүлэх, олимпийн зөвлөл, олимпийн танхимуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох, биеийн тамирын багш нарын бүтээлч идэвх, санаачилга болон хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академиас хамтран “Олимпийн боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааныг Монгол улсын нийт Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулж буй билээ.

Болзолт уралдааныг зохион байгуулах хорооны анхдугаар хурал МҮОХ-ны хурлын танхимд зохион байгуулагдаж, ажлын төлөвлөгөөг хэлэлцэн гишүүд санал солилцов.

Хурлаар Болзолт уралдааны хүрээнд Биеийн тамир, спортын дээд сургуулиуд, Төрийн байгууллагууд, Спорт холбоод, Телевизийн байгууллагуудтай хамтран ажиллаж, хүүхэд багачууд, оюутан залуус, олон нийтийг түлхүү хамруулахыг онцоллоо.

3159


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.