Ч.Улаан: Махны үнэ буурч байна

1432170554555d303a1ca60Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл хийв. Тэрбээр:

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүн амын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн долоо хоногт махны үнийн огцом үнийн өсөлт ард иргэдийг бухимдуулсан. Энэ жилийн хувьд махны хангамжийг тогтвортой байлгах асуудалд Засгийн газар онцгой анхаарч байна. Нөөцийн махыг дөрөвдүгээр сарын 15-наас нийлүүлсэн. Нөөцийн махны үнэ зах зээлийн үнээс 15-40 хувиар хямд байна. Амралтын өдрүүдэд өртгөтгөсөн худалдаа хийж байна. Үйлдвэрүүд түүхий эдийг “Хүчит  шонхор” зах дээрээс бэлтгэдэг нь тогтоогдлоо. Дулааны аргаар мах боловсруулах Хятад улстай хийсэн протоколд өндөр шаардлага тавигдсан байдаг. Ард иргэдийн гар дээр очих зах зээл дэх мал, махын үйлдвэрүүд худалдан авч байсныг таслан зогсооно. Хятадын талаас эрүүл ахуйн шаардлага хангаагүй мах нийлүүлсэн гэх гомдол ирсэн. Экспортод гаргах махны хэрэгцээнд квот тогтооно.

Хонь, ямаааны мах квотгүй экспортод гардаг байсныг журамлана. Дотоодын зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилготой. Экспортод мах гаргадаг компани дотоодын зах зээлд мах гаргасан байх шаардлага тавина. Махны үнийг тогтвортой байлгахад анхаарч, хуулийн хүрээнд зохицуулалт хийнэ. Өнгөрсөн жил 4000 тонн мах бэлтгэсэн. Гурван компани бага хэмжээний махыг нөөцөлсөн. Энэ жил нөөцийн мах бэлтгэхэд анхаарна.

Гурилын хувьд үйлдвэрүүдэд нөөц хангалттай байна. 100 гаруй мянган тонн гурил үйлдвэрлэх түүхий эд болон гурил байна. Дэлхийн худалдааны байгууллагад хүлээсэн үүргийн дагуу 10 мянган тонн гурилыг экспортлох үүрэг хүлээсэн. Гурилын үнэ харьцангуй тогтвортой байна.

Төмс, хүнсний ногооны хангамж тогтвортой байгаа. Өнгөрсөн жил хангалттай нөөцөлсөн. Үнийн хувьд ч тогтвортой байна хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Нөөцийн мах бэлтгэхэд үнийн савлагаа үүссэн гэсэн үг үү?

-Нөөцийн мах бэлтгэсэн нь үнийн зохицуулалт хийхэд хүрэлцэхгүй байсан. Цаашдаа импорт, экспорт хийх зохицуулалтыг ХХААХҮЯ хийнэ. Цаашдаа Улаанбаатар хот нөөцийн мах бэлтгэх, хүргэх асуудлыг хариуцна.

-Махны үнэ буурах уу?

-Дулааны аргаар мах боловсруулж үйлдвэрүүдийн үйл ажиллагааг журам дүрэмд нь нийцүүлнэ. Гэхдээ дотоодын зах зээлийг тогтвортой, боломжийн үнэтэй байлгана. Ноднин 70 мянган тонн мах экспортолсон. 85 сая малыг эдийн засгийн эргэлтэд оновчтой оруулахад анхаарна. Сүүлийн өдрүүдийн судалгаагаар махны үнэ буурч байна.

shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.