Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, Ерөнхий сайдын мэдээлэл хойшиллоо

download (2)УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх  хуралдаанаар УИХ-ын хуралдааны Дэгийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсан. Дараагаар нь Захиргааны хэргийн хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцсэн юм. Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй дэмжээгүй билээ.

Харин чуулганы хуралдаанд уг асуудлыг хэлэлцээд байнгын хорооны саналаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн  65.9 хувь дэмжсэн. Гэхдээ хуулийн дагуу энэ нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3 хувьд хүрээгүй. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нөхцөл бүрдлээ.

Харин үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Ерөнхий сайдын мэдээллийг сонсохоор байсан ч орон нутагт томилолттой яваа тул хойшлуулах албан бичгийг Засгийн газраас УИХ-д ирүүлсэн байлаа. Тиймээс Хэмжил зүйн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн найруулгыг тус тус сонсоноор өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.