Хар тамхи хэрэглэсэн бүлэг залуусыг илрүүлжээ

4818

Зургадугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 01.30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид хар тамхи хэрэглэсэн хүмүүс байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Тус мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн шалгахад 28 настай эмэгтэй О, 19 настай эрэгтэй Т, 34 настай эрэгтэй Э, 21 настай эрэгтэй Т нар сэтгэцэд нөлөөт бэлдмэл хэрэглэсэн байсныг үйлдэл дээр нь илрүүлжээ.

Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих