С.Эрдэнэ УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг хууль санаачилжээ

4947

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл буюу “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай” хуулийн төсөл санаачилжээ.
Тодруулбал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудыг тус тус санаачилсан байна.
Хэрэв энэ хууль батлагдвал “гишүүний сонгогдсон тойргийн сүүлийн сонгуульд оролцсон нийт сонгогчдын гуравны нэгээс доошгүй нь гишүүнийг эгүүлэн татах санал гаргасан.” тохиолдолд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудлыг УИХ хэлэлцдэг болох ажээ.

Updown.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.