Г. Чинзоригийн халтар даага түрүүллээ

5002

Үндэсний их баяр наадмын хурдан дааганууд барианд орж ирлээ. Дааганы уралдааны тэргүүн магнайд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын аймгийн алдарт уяач Гончигийн Чинзоригийн халтар даага давхилаа.  Аман хүзүүнд Архангай аймгийн Хотонт сумын уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хурдан халиун хурдаллаа. Гуравт, Дорнод аймгийн Халх гол сумын Сүхбаатарын Батмөнхийн халтар даага, дөрөвт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат Жаргалтулгын Эрдэнэбатын даага, айргийн тавд  Төв аймгийн Баян сумын харъяат  Даваагийн Баасансүрэнгийн даага хурдалсан бол зургаад Говь-Алтай аймгийн Шарга сумын Даваагийн Амарсанаагийн хүрэн даага давхисан юм.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.