Жолооч нарт илүү амь байдаг уу

d291ca394e13b97de422e38c0529c531Манай улсад зам тээврийн ослоор амиа алдсан гэх харамсалтай мэдээ өдөр бүр дуулдаж байна.  Төмөр хүлэг хөлөглөсөн, өөрсдийгөө илүү амьтай аятай бусдын амь насанд заналхийлж буй дүрэм зөрчсөн жолооч нарыг яах вэ?

Сүүлийн үед хөдөө орон нутгийн зам засврын ажил дуусаагүй. Үүнээс үүдэн түр зам дээр осол гарах нэг шалтгаан болов. Учир нь замын нүх тойрч явж байгаад хоорондоо мөргөлдөх, хурд хэтрүүлж давхих зэргээс эрдэнэт хүний амь эрсдэж байна. Тухайбал, УБ-Мандалговь чиглэлийн зам дээр дөрвөн зам тээврийн ослоос болж амь алдсан харамсалтай хэрэг гарсан. Зөвхөн өнгөрөгч амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 3 хүний амь нас хохирч, 15 хүн гэмтжээ. Энэ тоо дайн байлдаантай оронд ч халаглаж, харамсмаар. Гэтэл манайхан дөжирчихсөн улс бололтой.

  • 2019.08.17-ны 03:20 цагийн орчимд БЗД-ийн 28 дугаар хороо  Хужир булангийн зам, Гал унтраах 63 ангийн баруун урд замд Toyota Allex  автомашины жолооч Н нь Toyota Prius Б  жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч 52 настай, эрэгтэй А нас барж, зорчигч 35 настай, эмэгтэй Ц, 19 настай, эрэгтэй Ц, 46 настай, эрэгтэй Б, 23 настай, эрэгтэй Б нарын 5 хүн гэмтжээ.
  • 2019.08.18-ны 19:20 цагийн орчимд  Хөвсгөл аймгийн Мөрөн сум “Ачмаг нуур” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 25км/ асфальтан замд Mitsubishi Colt маркийн А жолоочтой автомашин онхолдож, зорчигч 18 настай, эмэгтэй Ч нас барсан байна.
  • 2019.08.18-ны 19:40 цагийн орчимд Төв аймгийн Борнуур сумын төв  “Петровис” ШТС-ын хойд асфальтан замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклын жолооч М нь амины Dayun Б жолоочтой мотоциклтой мөргөлдөж, зорчигч 33 настай, эмэгтэй У нас барсан.
  • 2019.08.18-ны 18:20 цагийн орчимд СХД-ийн 11 дүгээр хороо Баянхошууны Хөтөлийн зам, “Пирамид” хүнсний дэлгүүрийн урд замд Toyota Lexus H-400 автомашины жолооч Б нь “Нийслэлийн хот тохижилтын газар”-ын M-580 Г жолоочтой механизмтай мөргөлдөж, зорчигч 35 настай, эрэгтэй Г нас барсан.
  • 2019.08.18-ны 00:57 цагийн үед Төв аймгийн Баян сумын 3-р баг “Цавчир” гэх газар /Сумын төвөөс хойшоо 2км/ асфальтан замд Mitsubishi L200  автомашины жолооч А нь Toyota Alphard  М жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 48 настай, эмэгтэй О нас барж, жолооч 35 настай, эрэгтэй А, зорчигч 30 настай, эмэгтэй У, 31 настай, эмэгтэй Д, 12 настай, эрэгтэй Н, 35 настай, эрэгтэй Б нарын 5 хүн гэмтсэн ослууд гарчээ.

Замын хөдөлгөөнд дүрмээ биелүүлээд соёлтой оролцвол хэн хэнийхээ амь насыг авч одохгүй гэдгийг хэзээ ойлгох вэ? жолооч нар аа. Та нар хорвоод мэндлэхдээ илүү амьтай ирдэггүй байлтай. Хурд биш амь чухал баймаар. Жилд 60 биш 600 хүн зам тээврийн ослын улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж байна. Жилд нэг ангийн сурагч байх хэмжээний хүүхдүүд жолооч нарын буруугаас болж, нас барж буй.  Тээврийн цагдаагийн албанаас зам тээврийн ослыг бууруулахаар олон ажлыг хийж, хэрэгжүүлж байгаа ч…машины хүрд жолооч таны гарт бий учраас тэд ослыг зогсоож амжихгүй байна.

 

http://dorgio.mn/p/108522


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих