Шөнийн цагаар дээрэм хийдэг дөрвөн бүлэг этгээдийг баривчилжээ

5615

Шөнийн цагаар согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, ганц нэгээрээ яваа охид, эмэгтэйчүүдийг араас нь дагаж улмаар зодож, эд зүйлсийг нь дээрэмддэг 4 бүлэг, 15 этгээдийг нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүллээ.

Урьдчилсан байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй 17-29 насны М, Э, Д, Б, Э, А нар нь нийслэл хотын хэмжээнд дээрэмдэх 6, хулгайлах 3, залилах 3 нийт 12 удаагийн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогджээ.

Орой үдшийн цагаар иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт халдлагад өртөх тохиолдлууд бүртгэгдэж байгаа тул шөнө, оройн цагаар ганц, нэгээрээ явахгүй байх, гэрэлтүүлэгтэй, камерын хяналттай аюулгүй бүсийг сонгон явах, баталгаат таксигаар үйлчлүүлэх зэргээр болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.