Манай улс саарал жагсаалтаас мултарчээ

243986-26082019-1566781631-690604221-8-26-2Саарал жагсаалтад орох нь татварын хар жагсаалтад орохоос илүү эрсдэл дагуулдийг олон улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллагаас анхааруулсаар байдаг. Учир нь санхүүгийн системд ноцтой эрсдэл учруулах банкны гадаад гүйлгээг зогсоох эрсдэлтэй. Санхүүгийн системийн үйл ажиллагаа доголдвол тухайн орны нийт эдийн засагт шууд нөлөөлж аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт татахад хүндрэлтэй болдог.

Түүнчлэн хөрөнгө оруулалт оллоо гэхэд зардал нь эрс нэмэгдэж эцсийн бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлж, эцсийн хэрэглэгч болох энгийн хүмүүст дарамт болдог гэж санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтэн онцолж байна.

Харилцан үнэлгээний тайлангаа хангалттай хамгаалж  манай улс “саарал” жагсаалтад орохоос мултарчээ.

Олон улсын мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгуулага болох /FATF/-аас манайд ийм төрлийн гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй орны жагсаалтад 2017 онд оруулж улмаар үүнтэй тэмцэх тухайд 40 гаруй зөвлөмжийг өгч байсан. Үүний дагуу манайд 16 байгууллагаас бүрдсэн Үндэсний зөвлөлийг байгуулсан юм. Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл нь бүхий л чиглэлд ажиллаж дээрхи байгууллагаас өгсөн  20 зөвлөмжийг нь биелүүлсэн хэдий ч таван зөвлөмж дээр нь бүдрэх магадлалтай байгааг хэлж байв.

Үндэсний зөвлөл Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулах уу, эс оруулах уу гэдгээ энэ сарын 18-23-ны хооронд Австрали улсад болж өнгөрсөн  FATF-аас /Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага/ өгсөн зөвлөмж, APG-ийн /Ази Номхон Далайн бүсийн Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх бүлэг/ -ийн өмнө хамгаалсан юм. Харилцан үнэлгээний тайлангаа хангалттай хамгаалж  манай улс “саарал” жагсаалтад орохоос мултарчээ.

Энэ тухай  өнгөрсөн баасан гаригт FATF-аас гаргасан мэдэгдэлд “Саарал” жагсаалтад орсон орноор  Иран, БНАСАУ гэсэн хоёр улсыг зарласан юм. Өөрөөр хэлбэл, FAFT буюу Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага  нь Мөнгө угаах, терроризмын санхүүжилттэй тэмцэх (МУТСТ) ажил нь хангалтгүй гэж үзсэн тогтолцоотой улсуудыг зарладаг билээ.

МОНГОЛ УЛСАД МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРГИЙН ТОХИОЛДОЛ БАЙХГҮЙ

Монгол Улс Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай  хуультай. Г