БХТН-ийн хөрөнгийг Д.Дашзэвэг хурандаа хэрхэн үгүй хийв

olloo_mn_1566519613_11165956_923045634412732_1240923608_nЭх орны өнцөг булан бүрээс спортод дөртэй хүүхэд бүр Батлан хамгаалах туслах нийгэмлэг /БХТН/-ийг зорин ирдэг байв. Цэргийн өмнөх насны залууст цэрэг, техникийн боловсрол олгох, ард иргэдийг болзошгүй дайны аюул тулгарахад бие бялдрын болоод сэтгэл зүйн бэлтгэлтэй байлгах, эх оронч үзлээр төлөвшүүлэхэд БХТН голлох үүрэгтэй оролцдог байв. Гэвч сүүлийн жилүүдэд авто болон мото, шүхэр, буудлага морин спортыг хөгжүүлэх гол бааз суурь болсон энэ байгууллага ямар нэг үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байна. БХТН-ийн байр ч хувийн байгууллагууд үйлдвэр, оффиссын зориулалтаар ашиглагдаж байна.

Уг нь БХТН-ийн хувьд  нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь өөрийн дүрэм, үндсэн зарчим, зорилготой, өмч хөрөнгөтэй, аймаг бүрт салбар зөвлөлтэй өргөн хүрээтэй том байгууллага. Гэвч одоо бол тус байгууллагын үйл ажиллагаа зогссон. Тодруулбал, одоогийн ажиллаж байгаа удирдлагын буруутай үйл ажиллагааны үр дүнд өөрийн хөрөнгө нь хомстож, газар болон үл хөдлөх хөрөнгө нь багасаж нийгэмлэгийн үйл ажиллагаатай ямар ч холбоогүй байгууллага болон хувь хүмүүсийн нэр дээр байгууллагын өмч хөрөнгүүд шилжиж зарагдаж үгүй болж аюултай байдлын хэмжээнд хүрчээ.

Асуудлын эхлэл юу байв. 1999 онд БХТН-ийн ээлжит хуралдаан болж, Д.Дашзэвэг гэх эрхэм сонгогдсон байдаг байна. Тухайн үед түүний томилгоог хууль бус хэмээн үзэх хэсэг ч байсан юм. Тухайн цаг тооллоос хойш 20 оныг үдэхэд БХТН-ийн байр балгас болон хувирчээ. Улсын Батлан хамгаалах туслах нийгэмлэг нь БХТН-ийн төв зөвлөл гэх нэрээр ТББ-ын хэмжээнд үйл ажиллагаа явуулж, төрийн өмчийг үргүйдүүлж, үрэн таран хийсэн баримтууд ч түм бум. БХТН ийн нэр дээр байсан объект болон газрыг өөрийн хамаарал бүхий хүмүүс /дүү, хүргэн, төв зөвлөлийн зарим тэгүүлэгчид/ -тэй хуйвалдан шилжүүлэн завшсан баримтууд бий.

Жишээ нь, Монголын Радио спортод зориулан барьж байгаад орхигдсон обьектийг газрын хамт 62 сая төгрөгөөр л хувьчилсан, УБХТН-ийн хойд жигүүрийн 3 давхар корпусын хувьчлал, УБХТН-ийн баруун талын авто засварын 470 м2 лабораторийн барилгыг складын хамт Д.Дашзэвэг нь өөрийн төрсөн дүү Д.Дашцэрэндээ шилжүүлсэн. УБХТН-ийн 8 га газраас гурван га-г хүргэн С.Оргилдоо шилжүүлсэн,  Одоо тэнд нь Дэлгэрэх гэдэг хотхон баригдсан байгаа.  Байлдааны машин техник хадгалах зориулалт бүхий төвийн дулаан шугам сүлжээнд холбогдсон 700 м2 гражийг Прадо маркийн машинаар сольсон, мөн складын барилгыг лексус 470 автомашинаар сольсон гээд л хөвөрнө. 

1999 онд Д.Дашзэвэг БХТН-ийн төв зөвлөлийн даргаар сонгогдоод 20  жилийн дотор БХТН-ыг хувхай хоосруулж чадсан баримтуудын нэгээхэн хэсэг нь.

Яг одоо Батлан хамгаалан туслах нийгэмлэгийн байранд хиам, нарийн боовны цех, махны үйлдвэрийн оффис, Д.Дашзэвэг даргын өөрийн нэр дээрх мөөгний үйлдвэр, ТББ-ууд үйл ажиллагаагаа явуулж байна. Д.Дашзэвэг БХТН-ийн үндсэн зорилгын дагуу үйл ажиллагаа явуулсангүй. Үүгээр ч дуусахгүй байгууллагын өмч хөрөнгийг өөрийн ах дүү, хүргэн болон тойрон хүрээлж буй хүмүүстэй үгсэн хуйвалдаж зарж, нэр шилжүүлж үрэгдүүлсэн, байгууллагын ажилчдыг халж эзгүйрүүлэв.

Хүүхэд залуусыг техник спорт шүхэр, морь, буудлага, радио, авто мото спортоор  хичээллэх боломжийг хааж, үгүй хийсэн Д.Дашзэвэгт хэн хариуцлага тооцох вэ?

П.АНИР
Оллоо.мн


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.