Цагаан хаданд хоёр айлын гэр, хоёр автомашин шатжээ

6105

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн төв буюу “Цагаан хад” суурьшлийн бүсэд гал түймэр гарч хоёр автомашин, хоёр айлын гэр шатжээ.

Тодруулбал энэ сарын 14-нд тус багийн нутаг дэвсгэрт айлын гэр шатаж хажууд нь байсан “Шланз” маркийн автомашин болон “Приус” маркийн хоёр автомашин шатсан байна. Галын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй болохыг албаныхан мэдээллээ.

Гал түймрийн үед “Энержи ресурс” ХХК-ийн ажилчид түргэн шуурхай ажиллаж усны машинаар галыг унтраахад туслалцаа үзүүлжээ.

Г.Сүрэн


URL:

Нэр: Andrea Vandebogart Огноо: 14 November 2019

Сэтгэгдэл бичих