Ж.Сүхбаатар МАХН-аас гарч, Г.Занданшатарын ахлах зөвлөх болжээ

712-1568716417bc121ab0-42c9-4761-a661-21f14b460596УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн даргад өрсөлдөн, Ж.Мөнхбатад ялагдсаныхаа дараа ихэд шаралхан, “МАН Т.Бадамжунай гэх мангасаас салаагүй цагт өөдлөхгүй ” хэмээн бичиж байсан билээ.

Улмаар тэрээр 2015 оны 9-р сард МАН-аас гарч, МАХН-ын Ерөнхий Нарийн Бичгийн даргаар ажиллах болсон юм.
Гэвч УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшин, ялагдсаныхаа дараа тэрээр МАХН-ын гишүүнчлэлээс бас л татгалзжээ.
Тэрээр саяхнаас УИХ-ын дарга Г.Занданшатарын ахлах зөвлөхөөр ажиллаж эхэлсэн бөгөөд УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө МАН-ын гишүүнчлэлээ сэргээх гэнэ. Ж.Сүхбаатар нь 2015 онд МАН-аас гарч, МАХН-ын нэрсийн жагсаалтыг тэргүүлж, УИХ-ын 2016 сонгуульд ялж, УИХ-ын гишүүн болох төлөвлөгөөтэй тус намд элссэн ч Сонгуулийн тухай хууль гэнэт өөрчлөгдсөнөөр уг хүсэл нь талаар өнгөрсөн гэж эх сурвалжууд өгүүлдэг.
Ч.Явуухүү

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.