Цас орсны улмаас АНУ-ын жуулчныг хайх ажлыг түр зогсоолоо

15694672625d8c2b7ede150Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн Алтай таван богд ууланд АНУ-ын иргэн, 40 настай эрэгтэй П алга болсон талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус ууланд өчигдөр/2019.09.25/ таван цаг тасралтгүй цас орсны улмаас эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ.

Хэргийг эргэн сануулахад, АНУ-ын иргэн, 40 настай эрэгтэй П нь есдүгээр сарын 18-ны өдөр Алтай таван богд ууланд авиралт хийгээд маргааш өдөр нь буцаж ирэх байсан боловч өнөөдрийг хүртэл эргэн ирээгүй юм. Улмаар түүнийг сураггүй алга болсон талаарх мэдээллийг аялал жуулчлалын “Алтай тоур” ХХК-ийн ажилтан аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраас есдүгээр сарын 23-ны өдөр аймгийн Цагдаагийн байгууллагад тухайн иргэнийг эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулах саналыг хүргүүлсэн аж.


URL:

Сэтгэгдэл бичих