Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал тээвэрлэж явсныг илрүүллээ

7c1c5f30a28b5ed380a8dec62d362588_x32019 оны 9 дүгээр 25-ны өдрийн 21 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн Гүнтийн даваанд байрлах хяналтын цэгээр ….. УББ улсын дугаартай Honda Insite маркын авто машинаар иргэн М.Э, С.У нар 2кг орчим мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал тээвэрлэн явсныг илрүүлэн шалгаж, эрүүгийн хуулийн дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлэн ажиллалаа.

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд зааснаар 1-8 жилийн хорих ял ногдуулдаг тул эцэг эхчүүд хүүхэддээ байнгын хяналт тавин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулахгүй байхыг анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих