Хонконгийн эсэргүүцлийн удирдагч Жимми Шам халдлагад өртжээ

1571297798_1-hong-kongХонконгийн ардчиллыг дэмжигч бүлгүүдийн нэг болох Иргэний эрхийн фронтын удирдагч Жимми Шам өчигдөр халдлагад өртжээ. Ковлонд дүүрэгт уулзалтад оролцохоор явж байсан Жимми Шам руу алх барьсан таван этгээд халдсан байна. Түүний цусанд будагдан хэвтэж байгаа зургийг Хонконгийн эсэргүүцэгчид нийгмийн сүлжээгээр түгээж энэ бүс нутагт хүний эрх хэрхэн зөрчигдөж байгаагийн бодит жишээ хэмээн мэдэгдлээ.

Олон улсын хүний эрхийн “Эмнести Интернэшнл” байгууллагаас эрх баригчдыг Шам руу халдсантай холбогдуулан мөрдөн байцаалт эхлүүлэхийг уриалав.

Хонконгийн эсэргүүцлийн удирдагч Жимми Шам халдлагад өртжээ

Зургаадугаар сард эсэргүүцлийн ажиллагаа эхэлснээс хойш Жимми Шам хоёр дахь удаагаа халдлагад өртөж байгаа юм. Түүнийг эмнэлэгт хүргэсэн, толгойдоо гэмтэл авсан тул биеийн байдал нь хүнд байгаа тухай АВС телевиз мэдээллээ.

Эх сурвалж: Eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.