Валютын нөөц гэж юу вэ

2019030716465446528_2018100916084596210_2018081011311735123_Валентин Катасанов асуултанд хариулж байна:

Асуулт:

-Юмны үнэ, инфляцийн талаар хүн бүр л сонирхдог. Албан ёсны мэдээгээр манайд инфляцийн түвшин бага гэж ярьж байна. Та үүнийг ямар тоон дээр очино гэж бодож байна вэ?

Хариулт:

- …Инфляци гэдэг үзүүлэлтийн талаар хэвийн биш, эрүүл бус сонирхол явж байдаг. Манайхан инфляциас өөр юм сонирхохоо байжээ. Гэтэл инфляци бол – ердөө л техник үзүүлэлт.

Эдийн засаг гэж ер нь юу юм бэ? Эдийн засаг бол хүмүүсийн амьдралын хэвийн хэрэгцээг хангахын тулд байдаг зүйл юм гэдгийг байнга санаж байх ёстой. Иймээс эдийн засагчдын хувьд хамгийн гол үзүүлэлт бол хүний хэрэгцээ шаардлага хангагдаж байгаа эсэхийг илэрхийлсэн ямар нэг үзүүлэлт л чухал байх учиртай юм.
Улс орон даяар авч үзье гэвэл амьжиргааны доод түвшин гэх мэтийн ч юм уу. Амьжиргааны доод түвшин тасралтгүй ѳсѳж байна шүү дээ.
Зөвхөн инфляци гэдэг хэмжигдэхүүнийг авч үзэх нь сохор. Инфляци заримдаа, улс орнуудад эерэг нөлөө үзүүлсэн нь ч байдаг. Жишээ нь 1930-аад онд …

Бид эдийн засгийн тухай ярихдаа ганц инфляци гэсэн үзүүлэлтийг л эн тэргүүнд тавьж ярих учиргүй. Энэ тохиолдолд эдийн засгийн хамгийн гол зорилт болох нийгмийн үзүүлэлтийг орхичихдог юм.

Асуулт:
-Тийм ээ, 1990-ээд онд бидэнд тулгасан тогтолцооны үр дүн юм даа. За тэгвэл, арай бодитой зүйлийн тухай яръя. Төсөв. Энэ жилийн батлагдсан төсөв ямархуу санагдаж байна?

-
1. Эдийн засагчийн үүднээс харахад төсвийн хомсдол болох нь харагдаж байна. Улс оронд тиймэрхүү хэмжээний нөөцтэй байна гэх юм бол үнэхээр хангалтгүй. Тэгээд дээр нь төсвийг төрөөс үл шалтгаалдаг, бие даасан эх үүсвэрүүдээс орж ирнэ гэж тооцсон байна. Тийм потенциалтай эх үүсвэрүүдээс төсөв бүрдүүлнэ гэдэг нь анхнаасаа л асуудалтай.

2 т. Манай төсвийн гүйцэтгэл муу. Оньсого шиг. Төсвийн мөнгийг хувийн банкнуудад тарааж, тэднээр дамжуулдаг. Тэр мѳнгѳ хэдий чинээ их байна, банкуудыг л баяжуулна, банкны албан ёсны клиентүүдийг баяжуулна. “Албан ёсны” гэдэг нь бид биш шүү дээ.

-Татварын цагдаагийн талаар таны бодол?

- Зөвлөлтийн үед татварын цагдаа гэж байгаагүй. Ѳнөөдөр байна. Гэхдээ тэд хийх ёстой гол ажлаа маш муу хийдэг. Нийгэмд, энгийн хүмүүсийн хувьд хатуу. Харин хамгийн чухал ажил нь болох офшор гэх мэтэд хангалтгүй ажиллаж байна.

-Төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж бий гэж та хэлсэн, нууц биш бол?

- Нууц юм огт байхгүй ээ.
Төсөв бүрдүүлэлт бол орлогын албан татвар, орлогын түвшингээс хамаардаг. Францад жишээ нь татвар нэмж төсвөө их хэмжээгээр нэмэгдүүлж чадсан. Мэдээж зарим хүмүүс, ялангуяа гадны иргэд Францыг орхин гарч байв. Гэхдээ зарчмын хувьд энэ сайн ажилласан. Төсөв нэмэгдсэн.
Хоёрт офшор байна. Би энд ОХУ-аас офшор луу, гадагшаа гарсан зөвхөн цэвэр капиталыг ярьж байна шүү. Үүнд ямар ч нууц юм байхгүй нээлттэй мэдээлэл. ОХУ-ын Төв банкны төлбөрийн тэнцлийн статистик мэдээлэл байна. Энэ төлбөрийн тэнцлийг зөвхөн “цагаан” ажиллагааны үр дүн, бүртгэсэн нь энэ гэж би ойлгож байна, тэнд бүртгэгдсэн татварын орлого, гаалийн орлого гэх мэт. Мэдээж үүнээс гадна, саарал, хар ажиллагаанууд далд байгаа.
Зөвхөн цагаан ажиллагааны дүн гэхэд ихээхэн сонирхолтой дүр зураг харуулж өгдөг. Сүүлийн 10 жилд манай улсад орж ирсэн (цагаан замаар орж ирсэн) ГХО-ын орлогоос ОХУ-ын цэвэр орлого болох 1 тэрбум доллар “ОХУ дэлхийн капиталын багцанд нэгдэн орсон”-ы ачаар гадагшаа буцаад, офшорт гарчихсан.

“Бидэнд ГХО зайлшгүй хэрэгтэй, …үүнгүй л бол болохгүй” гэж тэд ярьдаг! Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг бол капиталын хил дамнасан чөлөөт урсгал юм. Бид тийм либералчлалд орчихсон шүү дээ.
Эхний жилүүдээсээ л хууль эрхзүйг нь таатай болгож өгөөд, капиталын хил дамнасан чөлөөт урсгалыг хүлээн зөвшөөрчихсөн.

Капиталын хил дамнасан чөлөөт урсгалд ямарваа хориг хязгаар байхгүй ийм нөхцөлд офшортой тэмцэнэ гэдэг нь үнэхээр ойлгомжгүй асуудал. Энэ бол ёроол нь цоорхой хувингаар ус хутгаж авах гэсэн оролдлого юм шүү дээ.

Гадагш гарсан капиталын урсгалаас харахад манай төсөв 2-3 дахин өсөх боломжийг бид алдсан байна. Энэ бол манай эрх бүхий нөөц байсан. Тэр мөнгө бидэнд бидэнд төсвийн алдагдлаа нөхөх, өөрсдийнхөө асуудлуудыг шийдэх ихээхэн нөөц болох байсан…

1990-ээд онд Оросыг хоёр замаар “цусыг нь сорох” боломжийг өгсөн шинэчлэл (реформ) хийчихсэн.
1. Орос орон Барууны ЭЗ-ийг байнга амьсгалуулж байх түүхий эд материалаар саадгүй хангах. 2. Ингэхдээ валютаар. Харин, валютын нөөц нь америкийн төрийн сангийн үнэт цааснаас бүрдэх ёстой.

Америкийн төрийн сангийн цаас гэж юу вэ – Америкийн Сангийн Яамны судас руу шахаж төсвөө бүрдүүлдэг цаас нь. Төсөв нь юунд зориулагддаг вэ? Дайны зардал болдог гэж америкийн албаны хүмүүс нь ил тод хэлдэг шүү дээ.
Хэний эсрэг дайны төлөө энэ бүхнийг зарцуулдаг вэ? Бидний, манай эсрэг гэдгийг дайны эксперт биш хэн ч хэлнэ. Бид өөрсдийнхѳѳ эсрэг дайнд мөнгө оруулдаг. Манайд ийм санхүү л байна!

Бас санхүүгийн, геополитикийн, нийгмийн, олон момент нэг лонхонд багтдаг.

-Улс орныхоо энэ нөхцөл байдлыг өөрчлөхөд манай засагт юу саад болж байна вэ?

-Энэ бол манай засаг захиргаа биш, үнэн хэрэгтээ колонийн захиргаа юм. Тэнд ажиллаж байгаа хүмүүс (ердийн хэллэгээр бол) Вашингтоны компартын үгээр, дохио зангаагаар нь хөдөлдөг. Эдийн засагчийн хувьд өөр нэршлийг нь хэлбэл Мөнгөний эздийнхээ заавраар.
Мөнгөний эзэд нь Холбооны Нөөцийн Системийн гол аукционерууд.

Улс орныхоо эдийн засгийн чиглэлийг өөрчлөхийн тулд улс төрийн тохиргоонуудыг эхлээд өөрчлөх хэрэгтэй. Энэ бол сонгодог хууль, зарчим. Өөрөөр эдийн засгийн суурь өөрчлөгдөх боломжгүй.

Төр засгийг үндэс сууриар нь өөрчлөхгүйгээр бид эдийн засгийн суурийг өөрчлөх аргагүй нь тодорхой зүйл.

- Төсөв, мөнгөний нөөц 2017 онд барагдаж дуусна гэж зарим хүмүүс прогноз хийж байна. Энэ талаар?

-Мөнгө гэдэг гүн онолын ойлголт руу оръё.

Өнөөдөр дэлхий дээр байгаа бүх мөнгө -кредит, зээл (бэлэн мөнгө бус данс). Энэ юу гэсэн үг вэ? Уулаасаа танд байхгүй мөнгийг та найдвартай хадгалах боломжгүй гэсэн үг. Танаас булаан авах, эсвэл та өөрөө сайн дураараа өгөх эсэхэд ямар ч ялгаа байхгүй.

Валютын өмнөх түвшин ямар байх нь ямар ч ялгаагүй, их орлоо ч буцаад өөрийн эх үүсвэр лүүгээ юүлнэ-тэр нь Америкийн Холбооны Нөөцийн Систем. Ямар ч ялгаагүй.
Үүнийг олон хүмүүс ойлгодоггүй юм. Энд ямар ч ид шид гайхамшиг байхгүй. Валютынхаа санд саяыг, бүүр тэрбумыг ч хуримтлуулсан бай, тэр нөлөө үзүүлэхгүй, ялгаагүй. Энэ их сонирхолтой үзэгдэл шүү…

1970-аад онд Бреттон Вуудэд, урьд өмнөх алтны стандартыг өөрчилж “ногоон цаасыг” хязгааргүй хэвлэх болсон юм. Мөнгөний эзэд буюу Холбооны Нөөцийн Систем. Тэд ганцхан “хязгаарлалт” тавьсан нь – эрэлт хэрэгцээ. Мөнгөний эзэд сүүлийн 40 жилийн турш агентуудаараа дамжуулан энэ ногоон цаасыг эрэлт хэрэгцээтэй болгох үйл явцыг хиймлээр зохион бүтээсэн. Жишээ нь, нэг үйл явц нь гэхэд – Бусад улс орнуудыг ОУ-ын/ гадаад валютын / валютын нѳѳц гэдэг нэртэйгээр валют хуримтлуулдаг байхыг шаардсан, тийм болгосон.

1997-1998 онд зүүн азийн орнуудад эдийн засгийн хямрал болов. Япон, Солонгос, Тайланд, Малайзад, бас Энэтхэгт бага хэмжээгээр. Гэхдээ гол голомт нь Малайз, Тайланд, Бирм, Вьетнамд байсан юм. Энэ орнууд валютын ханшийн халдлагын обьект болсон.

Тэнд, рейдерүүдийн халдлагын гол зохион байгуулагч ноён Жорж Сорос ажилласан. Жорж Сорос үргэлж л мөнгөний эздийн ямар нэгэн улстөрийн даалгаврыг биелүүлдэг. Мэдээж өөрийнх нь ч ашиг сонирхлын школ тийм байдаг байх – Сонгосон улсынхаа үндэсний мөнгөн тэмдэгтийг нь түймэрдэж хаядаг. Хожим нь рейдерийн халдлагад өртсөн энэ улсуудын мөнгөн тэмдэгтийг задгай мөнгөөр солилцох хэмжээний болгохын тулд юм.

Тухайн үед энэ ажиллагаа олон зорилготой байсан. Өөрийнхөө улсын мөнгөн тэмдэгтийг хамгаалж чадаагүй улсууд, үр дүнд нь капиталын хил дамнасан чөлөөт урсгалыг хорих ямар ч боломжгүй болсон. Бүүр ОУВС-ийн журам дүрмээр бүрэн хориглогдсон. Ганцхан эх үүсвэрийг хориогүй нь “валютын нөөц, валютын интервенц” долларыг хэрэглэх.
Дэлхий дээр ихэнх улс орон ОУВС-г дуулгавартай сонсдог болсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Ийм нөхцөлд валютын ханштай тэмцэх, түүний эсрэг үйлдэл хийх боломж ерѳѳсѳѳ байхгүй ээ.

Тухайн үед Малайз тэдний дүрмээр нь тоглохоос татгалзаж, капиталын урсгалд хязгаарлалт хийх гэж оролдсон юм. Ингэмэгц нь, Малайзын дотоод асуудалд оролцож, Ерөнхий сайдыг нь асуудалд хутгаж эхэлсэн. Энэ бол тусдаа асуудал.
(нэмэлт:90-ээд оны дунд үеэс Малайзын Ерѳнхий сайд Махатир ѳѳрийн туслах байсан Анвартай удирдагчийн амбийцийн хувьд зөрчилтэй болж эхэлсэн. Анвар өөрийгөө Махатираас тусгаарлан, шашны шүүмжлэгчийн байр сууринаас нэр хүндээ өргөж эхлэв. 1998 онд ерѳнхий сайд Махатир ОУВС-гийн бодлогыг үл хэрэгсэн, өөрийн бодлогоор асуудлыг шийдэхийг оролдоход, Анварын дэмжигчид Махатирыг “авилгатай тэмцэхгүй байна” хэмээн шүүмжилж эхэлсэн. Махатир Анварыг авилгын хэргээр шийтгэн хорьсон юм. Хоригдсон Анварын нэр хүнд улам дээшилж, хэвлэл мэдээллийн төөрөгдөл ч хүчтэй явагдсан байна. Энэ явдалтай холбогдуулан АНУ-ын төрийн нарийн бичиг байсан Мадлен Олбрайт ѳнѳѳх Анварыг “өндөр нэр хүндтэй, хүндэтгэм удирдагч” хэмээн Куала Лумпурт ерөнхий сайд Махатирийн оролцсон хурал дээр хэлж байв. АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Аль Гор “Бид түүнээс (Махатираас) ардчиллыг шаардсаар байх болно” гэж байв. 1999 онд APEC-ийн уулзалт дээр Канадын ЕС Махатиртай уулзахаас татгалзаж, харин Анварын эхнэртэй Гадаад хэргийн сайдаа уулзуулав. Махатир 2002 онд суудлаасаа бууна гэж амлаад 2003 онд буужээ. Тэрээр 22 жил Малайзыг удирдсан байна. орч)

1998 онд Зүүн өмнөд Азид болсон энэ хямралын дараа, ОУВС бүгдэд хандан “ валютын нөөцгүй улс орнуудад юу тохиолдож болохыг ойлгов уу!” гэдгийг харуулсан юм. Түүнээс хойш улс орнууд төрөл бүрийн валютын нөөцөө нэмэгдүүлж эхэлсэн. Энэ “төрөл бүрийн валютын нөөц” нь үндсэндээ ногоон цаасан хогоор бий болно гэсэн үг. Товчхон хэлбэл “нөөц” гэж ердөө л энэ юм.

Гэтэл, Нөөц гэж уул нь юу билээ? Нөөц хэрэгтэй. Харин тэс өөр зорилгоор нөөц хэрэгтэй. Жишээ нь, ЗХУ-д валютын нөөц байсан. Тэр нь харин өнөөдрийнх шиг Зөвлөлтийн рублийн ханшийг тогтоон барихын тулд байсан эд биш ээ. Ханш хөдөлгөөнгүй, тогтвортой байсан. Валютын нөөц нь тодорхой нөхцөл байдалд хэрэглэх зорилготой буюу – Дайн, байгалийн гамшиг, ургац алдах үед ашиглах тийм нѳѳц байсан.

“Валютын нөөц” гэж өнөө юуг хэлээд байгаа талаар товч ярилаа.”


URL:

Tags:

Нэр: Earnest Santeramo Огноо: 13 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.