Н.Энхбаярын Батшугарын компани Ховдын “Халзан Бүргэдэй” хайрханыг ухахаар очоод иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад буцжээ

641190028cd1c87771f27633025422feХовд аймгийн Дуут сумын газар нутагт орших Халзан Бүргэдэй хайрханыг ухахаар техник тоног төхөөрөмжтэй очоод нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулаад буцсан тухай мэдээлэл бидэнд байна. Тус уулыг ухаж сэндийчэхээр очсон гэж хардагдах үндэслэлтэй хүмүүсийн нэгээр МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар хамгийн тодоор нэрлэгдсэн юм. Эл мэдээлэлтэй холбоотойгоор өнгөрөгч хэдэн өдөр сошиал дуулианд ч багагүй  орооцолдов.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Монгол Банкны дэд Ерөнхийлөгч асан Э.Батшугар Монгол Халзан Бүргэдтэйд хайгуулын лиценз эзэмшдэг гэх мэдээлэл аль 2010 оноос гарч, багагүй шуугиан дэгдэж байв.

“Содмаргад” ХХК-ийнх нь нэр дээр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум болон Ховд аймгийн Дуут сумын зааг дахь 31617.97 га талбайн эзэмшлийн гэрчилгээ 2008 онд бүртгэгдсэн байна. Улсын бүртгэлд 5032938 регистрийн дугаартай “Содмаргад” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Э.Батшугар 2011-2012 онд ажиллаж байсан хэмээн түүний ажил байдлын тодорхойлолт дээр тодоос тод дурайн үлджээ.

Хайгуулын тусгай зөвшөөрлийг халааслах үед Э.Батшугарын аав Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч байв. Алдарт долдугаар сарын 01, араас нь Монгол Улс олимпийн аваргатай болсон дуулианы үеэр хайгуулын лиценз гаргуулж авсан нь олны анхаарлыг татаагүй аж.

Таван жилийн хугацаатай олгогдсон лицензийн хугацаа 2014 оны наймдугаар сарын 28-нд дуусгавар болсон. Хачирхалтай нь, Монголбанкны дэд Ерөнхийлөгч Э.Батшугар хайгуулын лицензээ АТГ-ын Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй орхигдуулж иржээ.

Бидэнд Олдсон Эх Сурвалжийн Мэдээллээр, “Сод Маргад” ХХК Ашиглалтын Лиценз Хүссэн Мэдэгдэл Явуулсан Өдөр Нь Зөвшөөрөл Олгогдсон. Хурдан Шуурхайгаар. Тухайн Үеийн Аймгийн Засаг Дарга Г.Нямдаваа Тусгай Зөвшөөрөл Олгохыг Дэмжихгүй Гэсэн Бичиг Явуулсан Ч Тэр Бичгийн Хариу Ирэхээс Өмнө АМГ-Ын Шийдвэр Аль Эрт Гарчихсан”  Гэжээ. Харин Нутгийн Иргэд 2008 Оноос Хойш Буюу 11 Жилийн Дараа Саяхан Мэдсэн Гэх.

Өнгөрөгч долоо хоногт нутгийн иргэд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлжээ. Үүний үндсэн дээр нутгийн удирдлагууд буюу Дуут сумын засаг даргын захирамжаар хайгуул хийх үйл ажиллагааг зогсоосон байна. Харин хайгуул хийж, газар ухахаар очсон хүмүүс техник тоног төхөөрөмжөө аваад өчигдөр /2019.10.16/ буцсаныг эх сурвалж хэлж байгаа юм.

EGUUR.MN


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.