Хөдөлмөрийн тухай хуулиас цалин хасах сахилгын шийтгэлийг хасжээ

9242

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, ХНХЯ, МҮЭХ болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОЭНХ) хамтран өнөөдөр “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг” зохион байгуулав.

Засгийн газраас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн оны гуравдугаар сарын 26-нд УИХ-д өргөн мэдүүлжээ. Ажилтан, ажил олгогчийн эрх үүргийн тэнцвэрт байдлыг бий болгох, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх тогтолцоог сайжруулах, ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй уялдуулах зайлшгүй шаардлага үүсжээ. Тиймээс 1999 онд баталсан Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн найруулж, доорх зохицуулалтыг нарийвчлан тусгасан гэдгийг ХНХ-ын сайд С.Чинзориг онцлов.

Ч.Ариунболд

https://www.montsame.mn/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.